Б.Обама Батлан хамгаалахын сайдаа огцрууллаа

 АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Батлан хамгаалахын сайд Ч.Хэйгелийн огцрох хүсэлтийг хүлээн авчээ. Түүний ор залгах хүнийг томилтол Ч.Хэйгел албан үүргээ гүйцэтгэх бөгөөд дараагийн сайдын нэр тодроогүй аж. Б.Обама Пентагоны тэргүүнд хийсэн ажлынх нь төлөө талархал илэрхийлж, ажиллах хугацаандаа “НАТО-г өмнөх үеэсээ хавьгүй хүчирхэг болгосон үлгэр жишээч удирдагч” хэмээн үнэлсэн байна. Сайд огцрох болсон нь тэрбээр “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх арга барилын талаар Ерөнхийлөгчтэй санал нийлэхгүй байсантай холбоотой аж. Энэ талаар өмнө нь сенатор Ж.Маккейн ярьж байжээ. Түүнчлэн тэрбээр О.Обамагийн засаг захиргаанд үлдсэн цорын ганц Бүгд найрамдах намын гишүүн бөгөөд Б.Обамагийн тэргүүлдэг Ардчилсан нам Конгрессийн сонгуульд ялагдсанаас хойш огцорч буй анхны хүн гэдгээрээ содон юм. АНУ-ын эрх баригчид “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх олон улсын эвсэл байгуулахаа зарлаж, 40-өөд улс хамтран ажиллахаа илэрхийлсэн. Харин ОХУ тус бүлэглэлээс ирж болзошгүй аюул заналыг хүлээн зөвшөөрсөн боловч эвсэлд нэгдэхээс татгалзсан аж. Алан хядах бүлэглэлийн гишүүд олзонд авсан гурван америк иргэнийг цаазалсан байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)