Цөмийн туршилтын нөхөн төлбөрт тэрбум ам.доллар нэхэмжилжээ

Францын Полинезийн Ассамблей цөмийн туршилт хийж, учруулсан хохирлын нөхөн төлбөрийг Францын Засгийн газраас нэхэмжлэхээр болжээ. Их Британийн “Индепендент” сонинд өгүүснээр Полинезийн Консерватив намын тусгай хорооноос туршилтын улмаас экологид учирсан хохирлыг 930 сая ам.доллар хэмээн үнэлсэн байна. Тус хорооны мэдээллээс үзэхэд Франц улс 1966-1996 онд нийт 210 удаа цөмийн туршилт хийсэн нь бүс нутгийн экологид сөрөг нөлөө үзүүлсэн гэнэ. Францын Батлан хамгаалах яамнаас өнгөрсөн онд зарим баримт мэдээллээ нууц ангиллаас гаргасан. Тэдгээр баримтад өгүүлснээр дээрх арлууд дахь цацраг идэвхт бодисын хэмжээ урьд нь мэдээлж байснаас нэлээд их аж. Тухайлбал, Таити арал дээр цацраг идэвхжлийн хэмжээ зөвшөөрөгдөх доод хэмжээнээс 500 дахин өндөр гарчээ. Түүнчлэн Консерватив намын тусгай хорооныхон Муруроа, Фангатауфа арлыг эзлэн түрэмгийлсээр байгаагийн төлбөрт 132 сая ам.доллар нэхэмжлэхээр зэхэж байгаа аж. Францын Сенат 2012 онд Муруроа, Фангатауфа арлыг Полинезийн мэдэлд өгөх тухай хуулийн төсөл баталснаар тус газар нутгийг энэ оны нэгдүгээр сарын 1-ээс шилжүүлэн өгөх ёстой байсан. Францын Полинези нь нийт 130 арал, таван томоохон бүлэг арлаас бүрддэг ба хилийн чинад дахь Францын эзэмшил нутаг аж. Тус нутгийн захирагчийг Францын Ерөнхийлөгч томилдог.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)