10 минутанд 4,2 кг мах иджээ

Калифорнийн Сан-Хосе хотын оршин сууч Жои Честнат цацагт хяруул идэлтийн тэмцээнд аваргалжээ. Коннектикутэд болсон тэмцээний үеэр тэрбээр 10 минутын дотор 4,2 килограмм мах идэж дөнгөв. Ийнхүү Честнат дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоосон аж. 


Өмнөх дээд амжилтын эзэн Соня Томас 2011 онд 10 минутын дотор ердөө 2,4 килограмм цацагт хяруулын мах идэж дөнгөсөн билээ. Тэмцээний аварга болоод Честнат шагналд 5000 доллар хүртжээ. 


Жои Честнат элдэв төрлийн хоолыг түргэн хугацаанд идэж дуусгах уралдаанд байнга оролцож, олон удаа ялалт байгуулж байсан нэгэн. 2007 онд тэрбээр хот-дог идэлтийн Дэлхийн аварга болж байв. Улмаар тэрбээр жил бүр өөрийн тогтоосон амжилтыг эвдэж байсан юм. Өнгөрсөн жил л гэхэд тэрбээр 10 минутын хугацаанд 69 ширхэг хот-дог иджээ. Мөн тэрбээр 2012 онд тахианы далавч идэх тэмцээнд аваргалсан удаатай

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)