13 настай охин 3800 грамм эрүүл хүү төрүүлжээ

Ерөнхий боловсролын 13,15 настай сургуулийн сурагчид бие биедээ дурлаж улмаар дотно харьцаанд орж хүүхэдтэй болжээ. Алдарт Ромео Жульеттагийн түүх давтагдлаа. Гэхдээ тэд хайр сэтгэлтэй байсан ч хүүхэд төрүүлж байгаагүй.

 

Ксюша 13 настай харин түүний найз хөвгүүн Гоша 15 настай аж. Тэднийг хүмүүс жирийн л сайхан, хүүхэд насны гэнэн томоогүй зангаар үерхэж нөхөрлөж байна гэж боддог байсан тул нэг их анзаардаггүй байж. Харин хичээлийн шинэ жил эхэлснээс хойш  ангийнх нь багш Ксюшаг огцом жин нэмж байгааг анзаарсан гэнэ. Дараа нь охин өдөр өдрөөр томорч буй гэдсээ нуух гэж хэлхгэр хувцас өмсч эхэлснийг ч олж харжээ. Тэрээр охины ээжийг дуудаж уулзан, эмэгтэйчүүдийн эмчид дагуулж очоод үзүүлтэл долоон сартай жирэмсэн болох нь тогтоогдсон байна.Ингээд охиныг шууд л гэрийн сургалтанд шилжүүлжээ. Харин найз нөхөд, ангийнханд нь түүнийг хүндээр өвдсөн эмнэлэгт хэвтэж байгаа гэж хэлжээ. Удалгүй охин хугацаанаасаа өмнө төрж 3800 грамм жинтэй, 52 см өндөртэй “аварга” хүү төрүүлсэн төдийгүй хүүгээ хөхөөрөө хооллож байгаа гэнэ. Орчин үеийн Ромео, Жульеттагийн энэ түүхийн гэгээлэг тал нь нөхөрлөл-хайр-эрүүл хүүхэд. Мэдээж энэ хэрэг цагдаагийн хараанаас мултарсангүй. Шалгаж эхэлсэн боловч 13, 15 настай хүүхдүүдэд ийм тохиолдолд шийтгэл оногдуулах, хариуцлага хүлээлгэх тухай заалт ОХУ-ын Эрүүгийн хуулинд тусгагдаагүй байдаг аж. Тиймээс охин ч тэр, хөвгүүн ч тэр шийтгэл хүлээгээгүй байна. Харин ийм зүйл анзаараагүй эцэг эх болон сургуулийн захиргааг хатуухан зэмлэл хүлээж байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • жагаа (103.229.121.220)

    2014-11-27

    Хуухэд насандаа хариуцлага уурэх болжээ.За яадгийн аав ээж нь битгий их зэмлээсэй .

  • (202.179.0.238)

    2014-11-27

    Hyn ikh muulj, gaihdag hymyys hyyhdyydee sain har daa...tsaana chine medeelliin yanz byriin suvag dendyy hychtei bgaa shyy6

  • (213.153.168.114)

    2014-11-27

    manaihan ch hvvhdvvdee sain harj hyanaj bhd gemgvi shvvvv

  • (103.229.123.175)

    2014-11-26

    orosuud evrop bish sh te...zerleguud sh te

  • Zochid (202.179.12.6)

    2014-11-26

    Yana yamar aimar yum be,evropud er ni zambaragui