Хонконгийн цагдаа нар оюутнуудыг баривчилжээ

Хонконгод уржигдар цагдаа нар хотын төвийн Монкок дүүрэгт эсэргүүцэгчдийн босгосон хаалт, хашилтуудыг бүгдийг нь буулгаж дууссан байна. Энэ үеэр цагдаа нар эсэргүүцэл үзүүлсэн 100 гаруй оюутныг саатуулж, тэдний эсрэг нулимс асгаруулагч хий, бороохой ашиглажээ. Саатуулагдсан иргэдийн дунд оюутны хөдөлгөөний хоёр удирдагч байгаа аж. Хонконгийн төв гудамжуудын нэг “Nathan Road” болон ойр орчмынх нь замын хөдөлгөөнийг сэргээх талаар автобусны нэг, таксины хоёр компанийн гомдлын дагуу Дээд шүүхээс өмнө нь тогтоол гаргасан байна. Энэ тогтоолыг биелүүлэхийн тулд Монкок дүүрэгт лхагва гаригт нийт 1000 гаруй цагдаагийн ажилтан дайчлан ажиллуулжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)