Бусдаас онцгой хүмүүс

Зарим тохиолдолд дэлхийд бусдаас өөр нэгэн төрөх нь бий. Эдгээр хүмүүсийг ихэвчлэн эрэмдэг, гаж гэж нэрлэх нь олонтаа байдаг. Гэвч тэд бусдын нэгэн адил жирийн амьдралаар амьдарч, ажилтанд хүрч, бусдын чадаагүйг чаддаг нь гайхалтай. Гайхалтай гэмээр ийм тохиолдол XIX-XX зуунд амьдарч байсан таван хүнд тохиолджээ.

 "Тэмээ хүн" хочит Элла Харпер охин 

Элла Харпер охин төрөлхийн ортопед эмгэгтэй аж. Түүнийг төрөхөд хөл нь буруу тийш эргэсэн байж. Үүний улмаас тэрбээр дөрвөн хөллөн явдаг байжээ. Тэрбээр амьдралынхаа туршид циркэд ажилласан бөгөөд энэ хугацаанд өндрөөр цалинждаг байсан юм. Долоо хоногт 200 гаруй ам.долларын цалин авдаг байсан гэнэ.  Тэрбээр 1921 онд 51 насандаа таалал төгсжээ. 

"Аварга хөлтэй хүүхэн" хочит Фенни Миллс

Фенни милроя буюу лимфостаз эмгэгтэй төржээ. Түүний хөлийн ул 43 сантиметр хэмжээтэй байсан гэнэ.

"Францын элч" хочит Моррис Тиллет 

Өсвөр насанд нь түүнийг акромегали өвчинтэйг оношилжээ. Өнчин тархины хавдрын улмаас өсөлтийн дааврын ялгарал ихэссэнээс үүсдэг ховор тохиолддог өвчин. Моррис өөрт байгаа боломжоо ашиглан 1990 болон 1940 онуудад боксын хүнд жингийн төрөлд хоёр удаагийн аварга болж байжээ. 

 "Ялагдашгүй Лентини" хочит Фрэнк Лентини  

Фрэнк төрөхдөө ажиллагаатай гуравдагч хөлтэй төржээ. Хожим нь энэ нь түүний амьгүй болсон сиамын ихэр байсан нь тодорхой болсон юм. Фрэнк амьдралынхаа туршид сүмийн найрал дуунд ажилласан байна. Түүнчлэн тэрбээр эхнэр болон хоёр хүүхэдтэй байсан аж.

 "Хоёр биетэй хүн" хочит Жин Либерра 

Жин Либерра үнэхээр хосгүй хүн юм. Тэрбээр эхийнхээ саванд бойжих үедээ сиамын ихэртэйгээ нийлсэн байжээ. Түүний цээж хэсгийн рентген зарганаас эмч нар 15 см бүхий жижигхэн толгой байхыг олсон байна. Либерра түүнд зориулж Жекс хэмээх нэр хүртэл өгч байжээ. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • иргэн (202.131.225.2)

    2014-11-27

    Нуль алдаа 1990 1940 онд аварга болж байсан ч гэх шиг зУРГИЙГ ЗАРГА Ч ГЭХ ШИГ