Оросын эдийн засаг хямрах уу

Оросын эдийн засаг энэ онд 0.7-0.8 хувиар өсөх бол ирэх онд 1.2 хувиар өснө гэсэн өмнөх тооцоог эргэн харахаас өөр аргагүй болсныг тус улсын Эдийн засгийн сайд А.Улюкаев саяхан өгүүлжээ. Тэрбээр Германы “Frankfurter Allgemeine Zeitung” сонинд өгсөн ярилцлагадаа Оросын эдийн засгийн бодлогыг хамгаалж, Украин дахь хямрал зэрэг гадаад хүчин зүйлээс хамааралтай үйл явдлуудын нөлөөг цасны нурангитай зүйрлэсэн аж. Оросын Эдийн засгийн яамнаас өмнө нь ДНБ-ий өсөлтийг 0.5 хувьд хүрнэ хэмээн таамаглаж байсан ч өмнөх аравдугаар сарын өсөлт өндөр байсныг харгалзан ийн арай өөдрөг таамаг дэвшүүлсэн байна. Гэхдээ ирэх онд 1.2 хувиар өснө гэсэн өмнөх таамаглалын талаар асуухад тэрбээр “Энэ тооцоог эргэн харахаас өөр аргагүй бололтой” гэжээ. Харин Оросын төв банкны мэргэжилтнүүд эдийн засгийн өсөлтийг ердөө 0.1 хувь байна гэх хавьгүй гутранги таамаг дэвшүүлсэн нь барууны орнуудаас хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээ болон газрын тосны үнэ буурснаас учрах хохирлыг тусгасантай холбоотой аж. А.Улюкаев газрын тосны үнэ буурч, Оросын эдийн засагт хохирол учруулж байгаа талаар ярихдаа энэ үзэгдэл ямар нэг хуйвалдаантай холбоогүй ба дэлхийн эдийн засаг дахь эрэлт нийлүүлэлтийн харьцаанаас хамааралтай болохыг хэлсэн байна. Сайд “Дэлхийн эдийн засаг тэнцлийн шинэ цэг эрэлхийж байна. Миний бодлоор газрын тосны үнэ ирэх арванхоёрдугаар сарын хугацаанд 90 ам.долларын төвшинд тогтворжино” гэжээ. Тэрбээр Орост тулгарч буй бэрхшээлүүд нь Украин зэрэг гадаад ертөнцөд болж буй үйл явдлуудын тусгал гэдгийг өгүүлсэн юм. А.Улюкаев “Одоо цасны нуранги уулын уруу өнхөрч байхад зогсооход хэцүү. Бид ердөө өөрсдийгөө ямар нэг аргаар хамгаалахыг оролдох боломжтой” гэжээ. Сайд Оросын газрын тосны томоохон компани болох “Роснефть”-д санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг эсэргүүцсэн байр сууриа дахин илэрхийлжээ. Тэрбээр тус төрийн өмчит компанийн санхүүгийн байдал сайн байгаа гэж үзсэн байна. Харин “Роснефть”-ийн удирдлага өмнө нь Оросын эрх баригчдаас 50 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг хүссэн юм. А.Улюкаев “Башнефть”-ийг гол өрсөлдөгч нь болох “Роснефть”-ийн мэдэлд шилжүүлэхийг эсэргүүцэн “Төрийн мэдлийн нэг компанийг өрсөлдөгчийнх нь мэдэлд худалдах нь хувьчлал биш” гэжээ. Түүнчлэн “Башнефть”-ийг Засгийн газраас хувьчлах байгууллагын жагсаалтад оруулна гэдгээ мэдэгдсэн байна. Өнгөрсөн зун хууль сахиулах байгууллагынхан “Башнефть” компанийн томоохон хувьцаа эзэмшигчийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэснээр газрын тос олборлогч томоохон компани төрийн мэдэлд шилжсэн юм. Энэ үйл явдал гадаадын зарим хөрөнгө оруулагчдын хүрээнд хөрөнгийг нь хурааж, төрийн мэдэлд авч болзошгүй гэх айдас төрүүлснээс эрх баригчид тэднийг тайвшруулах мэдэгдэл хэд хэдэн удаа хийхэд хүрсэн аж. Оросын Сангийн сайд А.Силуанов “Бид хориг арга хэжмжээний улмаас жилдээ 40, газрын тосны үнэ 30 хувиар буурсантай холбоотойгоор 100 тэрбум ам.доллар алдаж байна” хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Дэлхийн зах зээлд Брент маркийн газрын тосны үнэ өнгөрсөн зургадугаар сард нэг баррель нь 115 ам.доллар байсан бол одоо 30 гаруй хувиар буурчээ. Эдийн засагчдын тооцоолсноор газрын тосны үнэ нэг ам.доллараар буурахад Оросын төсөвт орох орлого хоёр тэрбум ам.доллараар хорогддог аж. Үүнтэй холбоотойгоор А.Силуанов газрын тосны үнэ цаашид улам буурч, нэг баррел нь 60 ам.долларт хүрсэн тохиолдолд Оросын ДНБ ирэх онд буурч, эдийн засаг хямарна гэдгийг сануулсан юм. Эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхлэхээс өмнө Оросын эдийн засгийн үзүүлэлтүүд буурч, хямралын шинж тэмдгүүд илэрч эхэлсэн. Энэ нь газрын тосны үнэ өндөр байх хугацаанд эдийн засагт бүтцийн дорвитой өөрчлөлт хийж, үйлдвэрлэлээ дэмжиж чадаагүйтэй холбоотой. Тухайлбал, эрчим хүчний үйлдвэрлэл, худалдааны байгууллагуудын сул чөлөөтэй талбайн хэмжээ, өргөн хэрэглээний барааны борлуулалт, иргэд, хуулийн этгээдүүдийн найдваргүй зээлийн үлдэгдэл зэрэг олон үзүүлэлт энэ хандлагыг илтгэж байсан юм. Энэ оны эхний арван сард Оросын алт, валютын нөөц 83.4 тэрбум ам.доллар буюу 15.5 хувиар буурсан нь Оросын эсрэг хориг, газрын тосны үнэ буурсан, хөрөнгө оруулагчид активаа татаж эхэлсэн зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. Үүнтэй холбоотойгоор “Moody’s” рейтингийн байгууллагаас Оросын төв банкны нөөц 383 тэрбум ам.доллар буюу 2009 оны тавдугаар сард санхүүгийн хямралын үед байсан төвшинд хүртлээ буурна гэх таамаглал дэвшүүлсэн байна. Түүнчлэн рублийн ханш, импортын хэмжээ буурсны нөлөөгөөр цаашид инфляци төв банкнаас тавьсан зорилтот 4-5 хувиас өсч болзошгүй болжээ. Түүнчлэн Рейтингийн “Fitch” агентлагаас хөрөнгө оруулагчид Оросоос 2014 онд 120, 2015 онд нийт 100 тэрбум ам.долларын хөрөнгөө татна хэмээн тооцоолжээ.

 

Д.МӨНХБОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (112.72.13.221)

    2014-11-28

    durak durakaaraa baidag gedeg ynen l baihgyi yu.Odoo mongold jaahan doligonoj baihgyi bol hyatadad aldlaa shyy

  • ..... (150.129.141.186)

    2014-11-27

    orosuud ch teneg putinees bolj hetsuudeh ni dee

  • (202.179.11.202)

    2014-11-27

    oros oron jiliin umnu khiamarsan uunees doloon dor bolno

  • AMERIKUUDIIN ZOHION BAIGUULSAN ZYIL (202.72.245.194)

    2014-11-27

    AMERIKUUD DURAARAA DELHII YURTUNTSIIG EZLEN TUREMGIILJ SOYOLTOI TONON DEEREMDEH ARGA ZYID OROS ULS TEEG BOLOOD BAIGAA TUL AMERIK YAMARCH HAMAAGYI BOHIR ARGAR HEVLEL MEDEELLIIN HEREGSLELEER TARHI UGAAJ BARUUNIIHNIIG TURHIRCH BAINA. ENE BAIDAL UDAAN URGELJILJ OROS ULS HUND HETSUU BAIDALD ORVOL AMERIKTAI DAIN ZARLASANN ZUV 100 JILIIN ERGELTTEI TOM DAINUUD BOLJ BAISAN AMERIK YERN YALJ BAISAN TUUH BAIDAGGYI. ODOO OSO AMERIKT STTATEGIIN TOM AIN HIIJ BAIJ AMERIKIIG NURAANA ENE BAIDLIIG AMERIK UURSDUU SHUNALAASAA BOLJ HIILGUULEH GEJ BIANA. OROS UNUUDUR EUROPE AMERIKT BUH TIVD TSUMIIN BOLON DUND TSUGALIIN BUREN HEMJEENII TSOHILT UGUH CHADAMJTAI TSEREGIIN TANGUULIIN 1 NOMERIIN ULS. ODDIIN DAIN HIIHED BELEN BUH ZEVTSEGEE SANSART BAIRLUULSAN UNUUDUR S400 BALLASRIK OROSIIN ZYGEER ENGIIN JISHEE.

  • жжж (202.72.245.122)

    2014-11-27

    хятадын нїїрсний їнэ Монголд яаж нєлєєлсєнтэй яг адил їзэгдэл санхїї эдийн засагт тулгарна