Испанийн сайд авлигын хэргээр огцорлоо

Испанийн Эрүүл мэндийн сайд Ана Мато авлигын хэргээр огцорчээ. Эрх баригч Ардын намынхантай холбоотой авлигын томоохон хэрэгт түүний нөхөр асан Хесус Сепульведа оролцсон байна. Үүнтэй холбоотойгоор Испанийн шүүгч сайдыг авлигын хэргээс ашиг хонжоо олсон хэмээн дүгнэсэн нь түүнийг огцроход хүргэсэн байна. Сайд асан Ана Мато уг хэрэгт шууд холбоогүй боловч шүүх хуралд нь суух шаардлагатай болжээ. Огцрох тухайгаа мэдэгдэхдээ тэрбээр уг хэрэгт холбоогүй боловч улс орныхоо эрх ашгийн төлөө ийм шийдвэр гаргаснаа мэдэгдсэн аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (182.160.42.155)

    2014-11-30

    Mongold buur zindaa ahina, zasagt orno.

  • (103.229.123.147)

    2014-11-28

    майнайд бол юун огцрох бүр дэвшинэ гээч