Ким Чен Ун охин дүүгээ өндөр албанд томилжээ

Умард Солонгосын удир-дагч Ким Чен Уны охин дүү Ким Ё Жон эрх баригч намын байгууллагад өндөр албан тушаал хаших болжээ. Түүнийг Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны хэлтсийн орлогч даргаар томилсон байна. Ким Ё Жон одоо 27 настай ба Умардын удирдагчийн гэр бүлийнхнээс томоохон албан тушаал хашиж байгааг нь мэдээлсэн цорын ганц хүн юм. Түүний авга эгч Ким Гён Хи өмнө нь намын удирдлагад дээгүүр байр суурь эзэлж байсан. Гэвч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Умардын төрийн удирд лагад эрэмбээрээ хоёр дахь албан тушаал эзэлж байсан нөхрийг нь цаазалснаас хойш түүний тухай албан ёсны мэдээлэл гараагүй. Ким Ё Жон бүсгүй Швейцарьт хоёр ахынхаа суралцаж байсан тусгай сургуульд явж байсан гэдэг. Түүнчлэн Өмнөд Солонгосын хэвлэлд бүсгүйг Умардын томоохон банкууд болон аялал жуучлал, төмөр замын төсөлд удирдах алба тушаал хашиж байсан гэх мэдээлэл гарч байсан. Одоо 31 настай Ким Чен Ун, түүний охин дүү Ким Ё Жон хоёр Умардын удирдагч агсан Ким Чен Ирын сүүлийн эхнэрээс төрсөн аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • өндөр болгох нуууууц (112.72.11.67)

    2014-11-28

    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

  • Prius (202.179.20.151)

    2014-11-28

    Germanaas oruulj irsen europa standartiin zuw rultei Prius zarna. Utas 53190009