Муур, нохой хүнсэнд хэрэглэхээ зогсоохыг уриалжээ

Швейцарь улсад олон мянган хүн хоол хүнсэндээ нохой, муурны мах хэрэглэдэг. Үүнтэй холбоотойгоор амьтны эрхийг хамгаалагч хэсэг идэвхтэн эдгээр амьтныг хүнсэндээ хэрэглэхийг хориглосон хууль батлахыг уриалсан өргөх бичиг боловсруулжээ. Тус улсын парламентад өгсөн өргөх бичигт нийт 18 мянган хүн гарын үсэг зурсан байна. “Швейцарийн иргэдийн гурав орчим хувь нохой, муурыг хүнсэндээ нууцаар хэрэглэдэг” хэмээн ”SOS Chats Noiraigue” амьтан хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Томи Томек өгүүлсэн байна. Швейцарын зарим мужид муурны махыг цагаан дарс, сармисны хандаар амтлан бэлтгэдэг ба зул сарын баяраар хэрэглэдэг уламжлалт хоол нь аж. “Нэн ялангуяа Люцерн, Аппенцелль, Юра болон Бернийн кантонд энэ уламжлал нэлээд түгээмэл” хэмээн Томи Томек ярьжээ. Нохойн махыг гол төлөв зайдас бэлтгэхэд, харин гөлөгний өөхийг үе мөчний өвчин эмчлэхэд ашигладаг байна. Түүнчлэн нэрээ хэлэхээс татгалзсан нэгэн фермер ротвейлер зэрэг зарим үүлдрийн нохойн махаар хийсэн хоол илүү амттай байдаг тухай “Би Би Си”-ийн сэтгүүлчид өгүүлсэн аж. Тэрбээр энэ тухай ярихдаа “Үүнд хачирхах зүйл огт байхгүй. Мах бол мах. Барилгын ажилчдад бүр их таалагддаг” гэжээ. Швейцарийн мал эмнэлгийн дүрэм, журмын дагуу нохой, муурын махыг худалдах хориотой боловч өөрийн эзэмшлийн амьтдыг хүнсэнд хэрэглэхийг хуулиар хориглодоггүй байна. Гэхдээ ”SOS Chats Noiraigue”-ын хүчин чармайлтаар өнгөрсөн онд муурын арьс худалдахыг хуулиар хориглох шийдвэр гаргажээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)