Ж.Ассанж: “Google” АНУ-ын Төрийн департаментын төлөө ажилладаг

 Интернэт хайлтын “Google” компани АНУ-ын засаг захиргаа тухайлбал, Төрийн департаментын төлөө нууцаар ажилладаг ажээ. Энэ тухай “Wikile-aks” сайтыг үндэслэгч Ж.Ассанж шинэ номдоо бичсэнийг Испанийн Pub-lico сонинд өгүүлсэн байна. Ж.Ассанж “Google” компанийн ерөнхийлөгч Эриком Шмидттэй 2011 онд Англид уулзсаныхаа дараа ийм дүгнэлтэд хүрчээ. Нэлээд удаан үргэлжилсэн уг уулзалтад Вашингтоны хоёр тусгай элч төлөөлөгч оролцсон байна. Ж.Ассанж уг уулзалтын талаар номдоо маш дэлгэрэнгүй өгүүлэн аж. Мөн түүний олж тогтоосноор “Google” компани өөрийн хэрэглэгчдийн захидал харилцааг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Тагнуулын төв газрын ажилтнуудад ямар нэг хязгаарлалтгүйгээр үзэх боломж олгодог гэнэ. Үүний тулд тусгай албад шүүх, прокурорын байгууллагаас ямар нэг зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • өндөр (112.72.11.67)

    2014-11-28

    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮