Эболагийн эсрэг вакцинийг амжилттай туршив

АНУ-д эболагийн эсрэг вакцинийг эмнэлгийн нөхцөлд амжилттай туршжээ. Энэ тухай Үндэсний харшил, халдварт өвчин судлалын хүрээлэнгийн /ҮХХӨСТ/ тэргүүн Энтони Фаучи мэдээлсэн байна. Хүрээлэнгийн эрдэмтэд нийт сайн дурын 20 хүн дээр туршилт хийж, нааштай үр дүнд хүрсэн аж. Туршилтын тухай албан ёсны тайланд өгүүлснээр, сорилгод хамрагдсан хүмүүсийн биед вакцин дархлаа үүсгэхдээ ямар нэг харш нөлөө үзүүлээгүй гэнэ. Цагаан ордноос эмч нарыг ийм амжилт гаргасных нь төлөө баяр хүргэжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Б.Обама ирэх мягмар гаригт ҮХХӨСТ-д биечлэн очиж, тус байгууллагын ажилтнуудад аюулт өвчинтэй тэмцэх ажилд хүчин чармайлт гаргасных нь төлөө талархал илэрхийлэхээр болжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zptcUmpMR (46.161.9.32)

    2016-10-11

    3dKYso lnmxlvspmvyc, [url=http://mdtciyiadxrj.com/]mdtciyiadxrj[/url], [link=http://ilzjdffhynqz.com/]ilzjdffhynqz[/link], http://immxmrajdcyd.com/