Европын орнууд АНУ-аас алтаа татаж эхэлжээ

Нидерландын эрх баригчид АНУ-д хадгалуулсан алтныхаа нөөцөөс нэлээд хэсгийг нутагтаа эргүүлэн авчрахаар болжээ. Нийт 120 тонн алт буцаан авчрахаар болсон нь Нидерландын Вант улсын нийт нөөцийн 20 хувьтай тэнцэх аж. Нидерландын Засгийн газар нийт алтныхаа тэн хагасаас илүү хувийг (600 тонн) Нью-Йорк дахь Холбооны нөөцийн банкинд хадгалдаг байна. Үүнээс гадна эх орондоо 10 хувь, үлдсэн хэсгийг нь Их Британи, Канадын төв банкинд хадгалдаг. Өмнө нь Германы эрх баригчид АНУ-д хадгалуулсан алтныхаа нэг хэсэг болох 670 тонныг эргүүлэн авахыг оролдсон боловч бүтэлгүйтсэн. Германы валютын нөөцийн гуравны нэгийг алт бүрдүүлдэг ба нийт 3300 тонн аж. Герман улс алтны нөөцөөрөө дэлхийд томоохонд тооцогдог бол АНУ, Япон энэ үзүүлэлтээр тэргүүлдэг юм. Германы ДНБ-ий хэмжээ 3.5 их наяд ам.доллар ба алтны нөөцийг нь мөнгөн дүнд шилжүүлбэл 150 тэрбум ам.доллартай дүйцэх гэнэ. Энэ нь ХБНГУ-ын хувьд ч гэсэн нэлээд их хөрөнгө аж. Германы тал АНУ-аас гадна Францад хадгалуулсан 370 тонн алтаа эргүүлэн авахаар мэдэгдсэнээсээ хойш удалгүй хүлээн авсан аж. Харин АНУ-ын тал хүсэлт гаргаснаас хойш нэг жилийн дараа 37 тонн буюу шаардсан хэмжээнээс нь ердөө таван хувийг л өгчээ. Үлдсэн алтыг 2020 он хүртэл бага багаар цувуулан өгөхөөр амласан боловч амлалтаа биелүүлж чадахгүй байгаа гэнэ. Үүнээс болж хувилдааны онол боловсруулагчид уг алтнаас гадна АНУ-ын өөрийн нь нөөц аль хэдийнэ үгүй болсныг нууцалж байгаа тухай шуугиж эхэлсэн юм. Гэвч уг сэжиг таамгийг батлах юмуу үгүйсгэх ямар ч аргагүйгэнэ. Учир нь, Нью-Йорк дахь Нөөцийн банкны удирдлага алтаа хадгалуулсан улс орны төлөөлөгчдөд хөрөнгөө бүрэн бүтэн байгаа эсэхээ шалгахыг зөвшөөрдөггүй аж. Үүнийгээ тэд аюулгүй байдлыг хангах шаардлагаар тайлбарладаг. “Дэлхийн улс орнууд алтныхаа нөөцийг яагаад гадаад оронд итгэн хадгалуулдаг вэ” гэсэн асуулт үүнээс урган гардаг. Нэгдүгээрт, АНУ өөрийн болон гадаад орнуудын алтыг хадгалахын тулд нэлээд зардал гаргаж, боловсронгуй хамгаалалтын систем бий болгосноор эзэд нь хөрөнгөө найдвартай хамгаалагдсан гэж үздэг. Их Британи ч гэсэн энэ талаар мэргэшсэн орны нэг аж. Хоёрдугаарт, дэлхийн зах зээл даяарчлагдсан энэ үед алтан гулдмайнуудыг худалдахын тулд заавал биет байдлаар тээвэрлэх шаардлагагүй болжээ. Үүний тулд худалдагч болон худалдан авагч орнууд тодорхой хэмжээний алтны эзэмшигч солигдсон тухай бичиг солилцож, алт нь өмнө хадгалуулсан газраа үлддэг байна. ОХУ, Хятад зэрэг олон орон алтныхаа бүх нөөцийг нутагтаа хадгалдаг. Харин НАТО-ийн эвсэлд багтдаг орнууд алтныхаа нөөцийг аль нэгнийхээ нутагт итгэж хадгалах нь түгээмэл. Түүнчлэн Герман зэрэг баруун Европын орнууд хүйтэн дайны жилүүдэд Зөвлөлтийн эзлэн түрэмгийллээс сэргийлж, алтныхаа нэлээд хэсгийг АНУ, Их Британид хадгалуулах шийдвэр гаргасан аж. Гэвч Европын хоёр орон алтаа эргүүлэн авахыг АНУ-аас шаардсан нь санаандгүй хэрэг биш бололтой. Үүнийг дэлхийн эдийн засаг, улс төрийн тогтолцоонд гарч буй эрс өөрчлөлттэй холбон тайлбарлаж болно. Учир нь, арван жилийн өмнө нэг унци алтыг 300 орчим ам.доллараар арилждаг байсан бол нэг хэсэг 1500 хүрч байгаад одоо 1200 болж буурсан байна. Сүүлийн үед Хятад, Орос зэрэг хөгжиж буй эдийн засагтай томоохон орнууд алтныхаа нөөцийг зузаатгаж байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (46.161.9.20)

    2017-08-05

    wh0cd310175 duricef online generic for mevacor avapro generic alternative buy claritin casodex bystolic lithium aluminum hydride reduction

  • Gurjav (202.21.106.112)

    2014-11-29

    US holboonii nuuts nimgerch bgaa gesen, unen bnaa

  • өндөр болгох нууц (112.72.11.67)

    2014-11-28

    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮