Сайхан өгзөгтэй болохыг хүсвэл

Олонхи бүсгүйчүүд маань өөрийн өгзгөндөө сэтгэл ханамжгүй байдаг. Өөрийн биеийн тал хэсгийг анхааран бэлтгэл хийж байж л өгзөг засал авна гэдгийг ойлгохгүйн улмаас “оройтсон борооны дараа цув нөмрөнө” гээч болохыг санаарай. Алийн болгон татуургатай дотуур өмд өмсөж, нилэмгэр юбкаар халхалж явах билээ дээ. Байгаль дэлхий зарим бүсгүйчүүдэд  сайхан биеийн галбир заяадаг ч цаг хугаацаа өнгөрөхөд сайхан галбир өөрчлөгддөг юм шүү. Өөрийн өгзөгийг сайхан алиман хэлбэрээр нь хадгалья гэж бодож байвал заавал зааланд бэлтгэл хийх, массажанд орох, пластик хагалгаа хийлгэх гэж толгойгоо гашилгаж байхаар миний зөвлөх доорхи дасгалыг гэртээ байнга хийгээд дадахыг хичээгээрэй.

Яагаад заавал дасгал гэж?

Яагаад дасгал хийж галбираа засна гэж ихэнх бүсгүйчүүд асууж магадгүй л дээ. Булчин л бидний биеийн галбирыг засна гэдгийг ойлгоорой. Турж байна гээд жингээ хасч, өөхөн давхаргаа багасгахад өгзөгний булчин үлдэн гэж бодвол буруу ойлголт юм. Яагаад гэвэл булчингийн дээд давхарга өөх хайлснаар жижигхэн л өгзөг үлдэнэ. Та хатуу чанга булчинлаг өгзөгтэй харагдахад  зөвхөн эдгээр дасгалыг хийгээд үзээрэй.

Дасгал 1

ҮНДСЭН БАЙРЛАЛ

Шалан дээр доош харан нэг өвдгөө нугалж цээжин биендээ наан, нөгөө хөлөө шулуунаар нь байлгана.Дасгалаа хийхдээ шулуун хөлөө дээш өргөж өгзөгийг чангалан, буулгахдаа аль болох удаан булчингаа мэдэрч хийгээрэй. Нуруугаа аль болох хотойлгоно.

Энэ дасгалыг нэг хөлөө хийж дуусаад шууд нөгөө хөлөндөө шилжин үргэлжлүүлэн хийнэ. 3 оролтоор 12-15 давталттайгаар хийцгэнэ үү.
 

Дасгал 2

ҮНДСЭН БАЙРЛАЛ
Шалан дээр дээш харан хэвтэж хоёр гараа шулуун тавиад, нэг өвдгөө дээш болгож /зургийг хараарай/ нөгөө өвдгөө хагас нугалан таазаа  дээш өргөөрэй. Өгзөгийг чангалан аль болох таазаа дээш болгохыг хичээгээрэй.

Энэ дасгалыг нэг хөлөө хийж дуусаад шууд нөгөө хөлөндөө шилжээрэй.2-3 оролтоор 8-10 давталттайгаар хийнэ.

 Дасгал 3

ҮНДСЭН БАЙРЛАЛ

Дээрхи дасгалтай адил боловч та нэг өвгөө ээлжлэн тэврэх байдалтайгаар энэхүү дасгалыг хийнэ.

2-3 оролтоор 5-10 давталтаар хийгээрэй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Thank you! (104.62.68.86)

    2014-11-30

    Hiij yznee.. Bayrlalaa.