Манай бөхчүүд алт, хүрлийн төлөө хүч үзнэ

БНСУ-ын Чэжү хотноо Олимпийн эрхийн оноо цуглуулах энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болж, дэлхийн 42 орны жүдочид өрсөлдөж байна. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 100 кг-д хүч үзсэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Чежүгийн гран при тэмцээний аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо.

Мөн эрэгтэйчүүдийн +100 кг-ын жингийн ангилалд барилдсан ОУХМ Б.Тэмүүлэн хүрэл медалийн төлөө барилдана.

Дэлхийн 42 орны 200 гаруй тамирчид өрсөлдөж буй энэхүү тэмцээнд манай улс гурван хүрэл медальтайгаар 10 дугаар байрт жагсаж байгаа юм.

Тамирчдадаа амжилт хүсье.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)