Хүүхдийнхээ потенциалыг дээд хэмжээнд хүргэх 8 арга

1.    Хүүхдүүдээ  хангалттай хэмжээнд унтаж амарч  чадаж байгааг эсэхийг нь хянаарай.

         Жил бүр зохийн байгуулагддаг Associated Professional Sleep Societies (APSS)-ийн уулзалтанд дээр 2010 онд хийгдсэн нэгэн судалгааны үр дүнд танилцуулжээ. Уг судалгаагаар  өдөрт хамгийн багадаа 11 цаг унтдаг сургуулийн өмнөх насны хүүхдүүд оюуны хөгжлийг шалгах тестэд хамгийн өндөр оноонуудыг авсан байна.

·         Английн National Sleep Foundation-ээс тогтмол хангалттай хэмжээнд унтаж амрах нь тархины хөгжилд эерэгээр нөлөөлдөг гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг

·         АНУ-ын Bradley  эмнэлэгийн хронобиологийн судалгааны захирал , Brown их сургуулийн сэтгэл судлал-сэтгэцийн тэнхимийн профессор Mary Carskadon “ унтах үед тархинд тархины өсөлт хөгжилд нөлөөтэй чухал шинэ циклүүд явагддаг учраас хангалттай  унтаж амрах нь маш чухал” гэж тэмдэглэжээ.

 

2.    Тогтмол дасгал хийлгэ.

Дасгал хөдөлгөөн нь тархины хоол гэж хэлж болох бөгөөд тархины үйл ажиллагаа, ялангуяа ой тогтоолт, бодох сэтгэх үйлд нэн сайн нөлөөтэй. Дасгал хөдөлгөөн гэдэг бол цусны эргэлтийг сайжруулдаг, улмаар биеээр эргэлдэх цусны хэмжээг ихэсгэж, чухал эд эрхтэнүүдэд хүрэх цусны хэмжээ ихэснэ. Цусан хангамж сайжрана гэдэг нь хүчилтөрөгчийн хангамж ихэснэ гэсэн үг, тиймээс тархины эд эсийн түвшинд тэжээл сайжирч, тархиний эсийн үйл сайжирна. Түүнчлэн дасгал хийх явцад тархины эдүүдэд нейротрофик фактор (BDNF)  болох өвөрмөц уураг ялгардаг.  Энэхүү уураг нь тархины эсүүдийн өсөлт, хоорондын харилцан хамаарал, холбоог идэвхижүүлж өгдөг.

 

3.    Бэлэн хүнс хүнсний бүтээгдэхүүнээс татгалз

·         Английн нэгэн судалгаагаар бага насны хүүхдүүд бэлэн хүнсний бүтээгдэхүүн ихээр идэх нь тэдний IQ-г бууруулж байгааг тогтоожээ.

·         Английн томоохон их сургуулиудын нэг болоах Bristol их сургуулийн судлаач, судалгааны удирдагч Kate Northstone амид дэм, ш,им тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүн нь хүүхдийн IQ-д мэдэгдэхүйц хэмжээний нөлөөг үзүүлж байгааг цохон тэмдэглэсэн.

·         Түүнчлэн 3 настай хүүхдүүд бэлэн шим тэжээл муутай бүтээгдэхүүнээр хооллох нь 5 жилийн дараа хүүхдийн IQ буурах шалтгаан болно хэмээн   дэлхийн томоохон сэтгүүлүүдийн нэг Journal of Epidemiology and Community Health – д хэвлэгдсэн нэгэн судалгааны ажилд дурьджээ.

 

 

4.    Тэдэнтэйгээ ойр дотно байх.

Канадын Монтрейл их сургуулийн судалгаагаар хүүхдийн сурах чадвар нь аав ээжтэйгээ хэр ойр дотно байсантай холбоотой байгааг тогтоожээ. Эрдэмтэд хүүхдийг тэвэрч, хамт тоглож, ойр дотно байх нь тэдний биед окситоцин хэмээн бодис ялгаралтыг ихэсгэнэ. Энэхүү дааврын үйлдэл маш өргөн хүрээтэй бөгөөд тэдний нэг нь хүүхдийн сурах чадварыг нэмэгдүүлдэг байна. Мөн окситоцин нь хүүхдийн оюуны хөгжил, шийдвэр гаргах чадвар, сэтгэл хөдлөлд нөлөөлдөг болох нь батлагдсан.

 

 

5.    Хүүхдүүдээ бичгийн хэвээ сайжруулахад нь тусал, дэмж.

   Хүүхдийнхээ бичих чадварыг сайжруулах нь таны хувьд цагийг дэмий үрж байгаа хэрэг биш юм. Бичих явцад хүүхэд булчингийн үйлээ хянаж, бичиж буй зүйлийнхээ талаар бодож сэтгэж байдаг учраас  бичгийн дадлага сайн хийх  нь хүүхдийн тархи, оюуны хөгжил, танин мэдэхүйг сайжруулна.

 

6.    Тэдэнд компьютер болон видео тоглоом тоглохыг нь зөвшөөр

Тиймээ. Та яг зөв уншсан. Магадгүй та нэлээд  гайхаж байгаа байх. Бодох, сэтгэх, төлөвлөх шинж чанартай тоглоомын төрлүүд нь хүүхдэд тархины нэгэн төрлийн дасгал болно. Гэхдээ мэдээж хэрэг тэдэнд тоглох тодорхой цагийн хуваарь гаргаж, түүнийгээ дагаж мөрдөх нь чухал. Компьютер, видео тоглоом нь гар болон нүдний хоорондын хамтын үйл ажиллагаа, хурдан ойлгох, хурдан сэтгэх, болон нүдний баримжааг сайжруулдаг.

 

 

7.    Хүүхдүүдтэйгээ хамтдаа тогло.

    Хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөх нь тэдэнд зугаатай байхаас гадна, тэдний тархины хөгжилд эерэгээр нөлөөлдөг. Судлаачдын хэлснээр та хүүхдээ ухаантай болгохын тулд үнэтэй тоглоом худалдан авч эсвэл чадвартай багш нарыг хөлслөх шаардлагагүй. Хамгийн гол нь та хүүхдүүдтэйгээ л хамт тоглох.  Судалгаагаар аав ээжтэйгээ хамт тоглодог байсан сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сурлагын ерөнхий түвшин бусад хүүхдүүдийнхээс харьцангуй өндөр байсан байна.

 

8.    Ном, сэтгүүл, үлгэр уншиж өгөх

Та аль болох бага наснаас нь хүүхэддээ ном, сэтгүүл, үлгэр уншиж өгөх нь тэдний үгийн баялаг, ерөнхий мэдлэг, ярих чадвар, аливаа зүйлд үнэлэлт дүгнэлт өгч, шалтгааныг  илрүүлэх чадварыг хөгжүүлдэг.

 

Энэ бүх дэвшилтэт чадварууд нь ихэвчлэн таны хүүхэд сургуульд орох үед  таньд мэдрэгдэх  бөгөөд та өөрийн  хичээл зүтгэлдээ үргэлж талархаж явах болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (24)

  • мигаа (112.72.11.115)

    2019-03-13

    баярлалаа ойлгож авлаа аав ээжүүдэд хэрэгтэй ѳѳр зѳвѳлгѳѳ бичээрэй амжилт

  • Нандинцэцэг (66.181.161.60)

    2017-11-26

    Баярлалаа

  • erdenechimeg (202.179.25.58)

    2017-04-11

    Ooror helbel hanatal n untuulj sain hoolloj bas sain togluulah guij harailgah hregtei gj oilgoloo

  • Oogii (150.129.141.179)

    2017-04-04

    Bayrlalaa anhaarch avlaa

  • (103.26.195.160)

    2017-04-04

    Bayarlalaa

  • (122.201.31.153)

    2017-04-01

    Offshorshin tsogoo ta huuhdiin sedveer halhavch hiij heregguiee ithel aldagglaa

  • Saraa (122.254.111.170)

    2016-05-17

    Good ideas!

  • М.Азаа (202.70.46.222)

    2015-12-11

    unen

  • azaa (202.70.46.222)

    2015-12-11

    unen

  • Bolor (112.72.11.117)

    2015-12-09

    Bayarlalaa

  • urnaa (202.21.100.38)

    2015-11-13

    Vnen vnen

  • Танан (112.72.11.101)

    2015-10-25

    Үнэн шүү

  • batzorig (112.72.11.114)

    2015-08-05

    bayarlala

  • Hara (117.111.16.96)

    2015-08-02

    Mash zow

  • nyamaa (183.177.98.229)

    2015-08-02

    heregtei medeelel bna bayrlalaa

  • vnen (112.72.11.121)

    2015-08-02

    Medeej vnen unshaad oilgoogvi yumuu

  • vnen (112.72.11.121)

    2015-08-02

    Medeej vnen unshaad oilgoogvi yumuu

  • zochin (112.72.13.202)

    2015-07-25

    heregtei zuil b.a

  • zochin (112.72.13.81)

    2015-07-02

    neg iim yum deres hoish yvad l bga unen yum bolu medejbbga hun bna u

  • zochin (112.72.13.81)

    2015-07-02

    neg iim yum deres hoish yvad l bga unen yum bolu medejbbga hun bna u

  • (202.70.46.206)

    2015-04-03

    unenvv ene

  • tsetsgee (202.21.106.158)

    2015-04-01

    Ene unen uu yaj itgeh yum

  • zochin (103.229.121.155)

    2015-03-30

    Мөнгө олох хамгийн амархан арга. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=18433 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до* өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до* өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до*ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд BN амжилт хүсье.Танаас ямар ч зардал гарахгүй

  • sonik (202.131.232.36)

    2014-12-05

    Bayrlalla