Европын холбоо Орост хориг тавих асуудлаар Туркийг шахна

Европын холбооны удирдлага Туркийн эрх баригчидтай уулзаж, Орост эдийн засгийн хориг тавих асуудлаар шахалт үзүүлэхээр төлөвлөжээ. Энэ тухай Европын холбооны удирдлага дахь эх сурвалжийг “Ройтерс” агентлаг иш татсан байна. Европын холбооны Гадаад бодлогын асуудал эрхэлсэн тэргүүн комиссар Федерика Могерини болон хүмүүнлэгийн асуудал, хямралын удирдлага эрхэлсэн комиссар Христос Стилианидис Туркт хийх айлчлалаа өчигдөр эхлүүлсэн юм. Энэ айлчлалын явцад тэд тус улсын эрх баригчдыг Оросын эсрэг эдийн засгийн хоригт нэгдэхийг ятгах зорилготой аж. Гэхдээ энэ оролдлого нь бүтэлгүйтсэн тохиолдолд ядахдаа Европын эсрэг тавьсан Оросын хариу хориг арга хэмжээг ашиглан хойд хөршдөө хүнсний бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй байхыг шаардах аж. Түүнчлэн Туркт Сирийн дүрвэгчдийг хүлээн авахад нь зориулж дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Оросын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 1-ний өдөр Туркт айлчлах үеэрээ “Өмнөд урсгал” хийн хоолойн төслөө зогсоож, Турк руу хийн шинэ хоолой татах, хоёр орны худалдааны хэмжээг нэмэгдүүлэх талаар тохиролцсоноо мэдэгдсэн юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (49.0.133.67)

    2014-12-09

    odoo turk l gantsaraa ugui geed tag gurichesee de.Oros oron chin asar urgun nutagtai ulsuud ulsunu gej yu baihav de.

  • (122.201.17.74)

    2014-12-09

    ebropiin xog shaaruud uursduu l xetsyydex bx daa ternees orosiin ard tymen bol zoblong teseed ulam l xatuujaad garaad irne.

  • ЗОЧИН (202.55.191.76)

    2014-12-09

    Грек Болгар Украйн мөн өөрсөдийнхөө ард түмнийг Европ удаан тэжээж дийлэхгүй шүү Тэр Оросуудыг хичнээн шахаад тэд өлсөхгүй шүү дээ тэд зовлонг даана Харин Европын тансаг хэрэглээтэй улсууд зовлон даах уу

  • зочин (183.177.101.182)

    2014-12-09

    энэ хөгийн европчууд яг манай ан ы ноход шиг балиар амьтад юм даа