МАН Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөнө

Ардчилал хүний эрхийн өдөр буюу жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол Ардын Намын гишүүд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Жамбын Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор Монгол Ардын Намынхан өнөөдөр 12:00 цагт Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөхөөр болжээ.

 

Өдгөө 25 дахь жилтэйгээ золгож буй ардчиллыг бий болгоход түүнийг багагүй хувь нэмэр оруулсан гэж үздэг. Тодруулбал, Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн түүхэн  мөчид  Ж.Батмөнх төрийн тэргүүний хувиар ухаалаг мэргэн бодлого явуулсан нь  Монголд ардчилал тайван замаар өрнөх суурь болж өгсөн юм. Эгзэгтэй  үед  тэрээр түүхэн шийдвэр гаргаж,  Улс төрийн товчоог  бүрэн бүрэлдэхүүнээр  огцруулсан нь “оготны хамраас цус гаргаагүй” бий болсон ардчиллын суурийг тавьсан гэж зүй ёсоор үнэлэгдэж, нэн шинэ цагийн түүхэнд үлдсэн байдаг. Үүгээрээ Монголд ардчилал бүрэн ялахад түүхэн гавьяа байгуулж, ардчиллын үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хэмээн Ж.Батмөнх агсныг ардчиллын партизанууд ч хүндэтгэн дурсаж явдаг билээ. 

 

Ж.Батмөнх нь  их сургуулийн багшаас  хөдөлмөрийн гараагаа эхэлж,  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга,   БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилогдон түүхэн цаг үед ажилласан зүтгэлтэн байв. Тэрээр 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны 6 сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдаар томилогдсон. 1984 он хүртэл БНМАУ-ын 13 дахь ерөнхий сай

 

 

Д.Анар 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)