Тажикстанд англи хэл дээрх киног орчуулгагүйгээр гаргана

 Тажикстаны төрийн мэдлийн телевизүүд англи хэл дээрх кинонуудыг дуун юмуу хадмал орчуулгагүйгээр шууд гаргаж байхаар болсныг “Азаттык” радиогоос мэдээлжээ. Энэ ажлын хүрээнд Америк, Энэтхэгт англиар хийсэн кинонуудыг телевизийн гурван сувгаар долоо хоногт хоёр удаа гаргаж эхэлсэн аж. Ийн киног орчуулгагүй гаргаснаар англи хэл сурах иргэдэд хэрэгтэй хэмээн тус улсын эрх баригчид үзсэн байна. Тухайлбал, Тажикстаны Нэгдүгээр сувгийн орлогч дарга К.Сафаров уг төслийг хэрэгжүүлэхдээ зөвлөлтийн үед тажик хүүхдүүд орос хэл сурахад кино тус болдог байсан өмнөх үеийн туршлагыг харгалзсан гэжээ. Түүнчлэн Тажикстаны англи хэлний багш нарын холбооны тэргүүн П.Жамшед “Одоо манай улсад маш олон гадаад хэлний сургалтын төв ажиллаж, дээд сургуулиуд энэ ажилд анхаарал хандуулснаар англи хэлний мэдлэг сайжирсан. Гэхдээ англиар ярьдаг хүн цөөн болохоор мэдлэг, чадвараа цаашид хөгжүүлэх цорын ганц боломж бол кино үзэх арга юм” хэмээн тайлбарласан байна. Харин одоо тус улсын телевизээр гардаг гадаад киноны олонхийг Оросын зах зээлээр дамжуулж авдаг тул орос хэл дээр гардаг аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)