Угаасан будааны усны гайхамшиг

-Тостой аяга тавгийг будаа угаасан усаар угаавал тос толбо нь гарахдаа сайн, хэрвээ тос толбо нь дэндүү их тогтсон бол дээр нь бага зэргийн цуу нэмээд угаавал амархан арилдаг .
 

-Бохир хувцасыг будаа угаасан усанд дэвтээгээд угаавал саван хэрэглэхгүйгээр хир буртгийг нь арилгаж чаддаг байна.
 

-Будаа угаасан усаар тостой болсон гэрийн хэрэгслийг угаавал өнгөлөг сайхан болдог.
 

-Хэрвээ гэртээ алтан загас тэжээдэг бол загасны савандаа будаа угаасан ус хийвэл загасанд шим тэжээл өгөхөөс гадна савны усыг цэвэр тунгалаг байлгадаг байна.
 

-Буцалгасан будааны усаар үргэлж амаа зайлбал амны эвгүй үнэр болон амны хөндийн шархлааг засахад сайн байх болно.
 

Цагаан будаанааны шүүс
 

     Цагаан будааны шүүс нь В,С,Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө агуулдаг. 
Ингэснээр нүхжилтийг багасгаж, арьсыг зөөлрүүлэн, өнгөлөг болгодог юм. Түүнчлэн нарнаас хамгаалах ч үйлчилгээтэй. Ингээд будааны шүүс хэрхэн бэлдэх талаар зөвлөе. 
 
1.    Нэг эсвэл хагас аяга будаа угааж, бохирдлоос нь салгана. 
 2.    Будаагаа паалантай саванд хийж, дээрээс нь ус хийгээд 15  минут байлгана. Энэ хугацаанд будааны аминдэм, эрдсүүд  усанд шингэх юм. Ингэснээр арьс цэвэрлэхэд тун ч үр дүнтэй  шингэн болно гэсэн үг. 
 3.    15 минут өнгөрсний дараа усаа цэвэр саванд юүлнэ. Харин  будаагаа хаях хэрэггүй, хоол хийхэд болно шүү дээ. Ингэж  гаргаж авсан усаараа угааж, эсвэл арьсандаа түрхэн хэдэн  хором иллэг хийж болно. Ингээд л боллоо. Та анх удаа  угаасныхаа дараа л арьс зөөлөрснийг мэдэрнэ. Будааны  шүүсийг хөргөгчинд таваас дээш хоног байлгасны  хэрэггүй. 
 

 Будааны шүүсийг үс арчилгаанд хэрэглэх нь 

 Будааны шүүсийг үс арчилгаанд ч хэрэглэж болно. Үсээ угаах,  эсвэл зайлахдаа будааны шүүсийг ашиглавал зөөлөн,  гялалзсан өнгөтэй болно. 

 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Эх сурвалж: Будда.мн
 
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • zochin (202.179.22.132)

    2014-12-18

    Garchgiig ni oilgoh gej nileed zovloo shuu.

  • Г.Батнасан (202.179.10.94)

    2014-12-17

    Хөөе мал минь Монголоор БУДАА УГААСАН УС гэдэгюм.

  • hi (61.48.153.156)

    2014-12-16

    www.amazon.cn bolon www.taobao.com www.alibaba.com internet delguurees baraa hudaldan avah huseltei humuust zuuchilna. Шинэ жилийн баярыг тохиолдуулан манай компани олон улсын ачаа тээврийн үйлчилгээндээ 12 сарын 1-ээс эхлэн 12 сарын 31-нийг дуустал байнгын үйлчлүүлэгч нартаа 20 %, шинэ үйлчлүүлэгч нартаа 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, хөрөнгө оруулагч олоход туслах, бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж худалдан авахад L/C үйлчилгээ үзүүлэх, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871 Бээжин дэх утас 86-010-84391096