Шинзо Абэ: Эдийн засаг нэн тэргүүнд

Өнгөрсөн ням гаригт Японд болсон парламентын ээлжит бус сонгуульд Шинзо Абэгийн тэргүүлсэн Либерал ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулжээ. Үүний үр дүнд тэрбээр дахин дөрвөн жил засгийн эрх барих эрхтэй болсон боловч эдийн засаг, улс төрийн эрс шинэчлэлийн зорилтуудаа биелүүлэхэд нь нэлээд саад учирч болзошгүй хэвээр аж. Учир нь ням гаригийн сонгуульд кон серватив үзэлтэй Либерал ард чилсан намтай хамтран эвсэл байгуулсан Комей нам 35 суудал авсан байна. Тус эвсэл Төлөөлөгчдийн танхимын 475 суудлаас 291 буюу нийт саналын гуравны хоёрыг хянах юм. Одоо Японы бизнес эрхлэгчид улам бүр агшиж буй дотоодын зах зээлдээ хөрөнгө оруулахаас зайлсхийж, фермерүүд төрөөс авдаг дотацидаа баригдаж эхэлжээ. Япон улс хөдөлмөрийн зах зээлдээ нэлээд өөрчлөлт оруулж, гадаадын хөрөнгө оруулагчдад бизнес эрхлэх нөхцлийг нь сайжруулж чадвал үйлдвэрлэлээ эрчимжүүлэх боломжтой гэж эдийн засагчид үздэг боловч энэ талаар ахиц бага гарсныг шинжээчид өгүүлдэг. Эрх баригч эвсэл парламентад дийлэнх олонхийн суудал авснаар Шинзо Абэгийн ажилд Либерал ардчилсан намын гишүүдээс саад болох нь буурлаа гэж шинжээчид дүгнэж байна. Шинзо Абэ ням гаригт ялалт байгуулсныхаа дараа дөрөвдүгээр сард татвар нэмснээс хойш хямарч эхэлсэн эдийн засаг түүний хувьд нэн тэргүүний зорилт болно гэдгийг онцолжээ. Тэрбээр энэ тухай“Нэн тэргүүнд эдийн засгаа аврах”. Дээр нь үн дэсний аюулгүй байдал зэрэг бусад асуудалд ч гэсэн анхаарал хандуулна гэдгээ NHK телевизийн сурвалжлагчид ярьсан байна. Түүний нэрээр овоглосон “Абэномикс” хэмээх эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засаг дахь мөнгө, эдийн засгийн шинэчлэлд төрөөс зарцуулах хөрөн гийн хэмжээг нэлээд нэмэгдүүлснээр хувьцааны үнийг өсгөж, иений ханшийг бууруулсан нь “Toyota Motor” зэрэг томоохон экспортлогчдод нь дэм болсон аж. Гэвч Шинзо Абэг хоёр жилийн өмнө засгийн эрх авснаас хойш цалин хөлс, бизнесийн салбар дахь хөрөнгө оруулалт дорвитой өсөөгүйгээс гадна эдийн засгийн өсөлт, инфляцийг бууруулахаар тавьсан зорилтууд нь биелээгүй юм. Японы төв банкнаас өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт улирал тутам гаргадаг бизнесийн орчны тухай тайлан гаргажээ. Тайланд ирэх саруудад бизнесийн орчин улам муудах хандлагатай болсныг өгүүлсэн байна. Шинзо Абэ худалдааны татварыг нэмэгдүүлэх хугацааг хойшлуулсны дараа явуулсан уг судалгаа бизнесийн хүрээнийхэн цаашид эрэлт буурч, өртөг зардал нэмэгдэнэ гэж үзэж буйг харуулсан байна. “Абэномикс”-ийн бодлого хэрэгжих ёстой хуга цаа ныхаа тэн хагастаа яваа бөгөөд энэ ажлыг урагшлуулах үүрэгтэйгээ мэдэрч байна” хэмээн Сангийн сайд Таро Асо саяхан мэдэгдсэн бөгөөд тэрбээр ням гаригийн сонгуульд парламент дахь суудлаа хадгалж чаджээ. Шинзо Абэ хөдөлмөрийн зах зээлийг шинэчлэх, Трансатлантын худалдааны гэрээ байгуулах зорилт дэвшүүлсэн боловч түүнд нь томоохон фермүүд болон эмнэл гийн салбарын лобби саад болсон хэвээр байгаа гэнэ. Японы иргэд эдийн засгийн хямралаас гадна Засгийн газраас цөмийн цахилгаан станцуудын ажлыг сэргээх, зэвсэгт хүчнийхээ бүс нутаг дахь үүрэг оролцоог нэмэгдүүлэх зэрэг төлөвлөгөө дэвшүүлсэнтэй холбоотойгоор санаа зовинох болжээ. Гэсэн хэдий ч Японы Ерөнхий сайд парламентын доод танхимаа тараан, ээлжит бус сонгууль явуулахаар шийдвэрлэж, эрсдэлтэй алхам хийсэн боловч ялалт байгуулж чадсан юм. Либерал ардчилсан намынхан сонгуулийн өмнө 295 суудалтай байсан бөгөөд тэднийг 320 суудал авна хэмээн таамаглаж байв. Харин сөрөг хүчний Ардчилсан нам 73 суудал авч, өмнө нь таамаглаж байснаас илүү амжилт гаргасан бо ловч намын тэргүүн Банри Кэида парламент дахь суудлаа алджээ. Сөрөг хүчний Ардчилсан нам 2012 оны парламентын сон-гуульд ялагдсанаасаа хойш сул бөгөөд зохион байгуулалт муутай хэвээр үлджээ. “Kyodo News” агентлагийн тооцоолсноор сонгогчдын ирц 52.7 хувьтай байсан нь2012 онд болсон парла ментын доод танхимийн сонгуулийнхаас бараг долоон хувиар буурсан үзүүлэлт аж. Түүнчлэн сонгогчдын идэвх Дэл-хийн II дайны дараах хамгийн доо гуур үзүүлэлттэй гарсан байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (103.229.121.27)

    2014-12-17

    liberal nam yu l bol

  • уншигч (121.109.237.213)

    2014-12-16

    хѳгийн модон хадмал орчуулга бна. нийтэд түгээхээсээ ѳмнѳ ѳѳрѳѳ нэг уншсан болов уу, за уншаад ч алдаагаа мэдэхгүй нэг сэтгүүлч нэртэй мал бгаа биз дээ.

  • commentchin (202.179.11.202)

    2014-12-16

    saikhanbilegiin ugiig khuulsan baina