НҮБ Умард Солонгос дахь хүний эрхийн асуудлыг хэлэлцэнэ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ дахь хүний эрхийн нөхцөл байдлыг хэлэлцэхээр болжээ. Аюулгүйн Зөвлөлийн гишүүд ирэх долоо хоногт энэ тухай тусгай хуралдаан зохион байгуулахаар шийдвэрлэсэн аж. Уулзалтыг зохион байгуулах хүсэлтээ Аюулгүйн Зөвлөлийн 10 гишүүн орон гаргаж, Орос, Аргентин, Нигери, Чад, Хятад улс эсрэг санал өгсөн байна. Умард Солонгосын асуудлыг хэлэлцэх хуралдаан нээлттэй болох бололтой. “НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан туслах Жеффри Фелтман, НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссар Зейд Раад аль-Хусейн нарын илтгэлийг бид хүлээж байна” хэмээн дипломатчид тайлбар өгчээ. Түүнчлэн нээлттэй хуралдааны журмын дагуу Пхеньяны төлөөлөгч илтгэл тавьж болох аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)