Исламын шашны эсрэг жагсаал болов

 Германы Дрезден хотод исламын шашны эсрэг жагсаал уржигдар болж, 10 мянган гаруй оролцжээ. Жагсаалыг хэт барууны үзэлтэй хөдөлгөөнүүд зохион байгуулж, оролцогсод нь Герман болон Европын бусад оронд исламын шашинтай иргэдийн тоо нэмэгдэж байгаад дургүйцэж байгаагаа илэрхийлсэн байна. Европын орнууд дундаа Герман улс исламын шашинтай Арабын орнуудаас хамгийн олон цагаач хүлээн авдаг. Тухайлбал, 2013 онд тус улс исламын шашинтай орнуудаас ирсэн 127 мянган хүнд улс төрийн орогнол олгожээ. Харин энэ онд дээрх тоо200 мянгад хүрнэ хэмээн тооцоолсон аж.Судлаачдын дэвшүүлсэн таамаглалаас үзэхэд 2050 он гэхэд Европын улс орны нийт хүн амын 20, 2100 он гэхэд 25 хувийг исламын шашинтай иргэд бүрдүүлэх гэнэ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)