Түлэнхийн тасагт 100 мянган ам.долларын тоног төхөөрөмж олголоо

 “Эрүүл үрс гэрэл ирээдүй” төрийн бус байгууллагаас 100 мянган ам.долларын төсөв бүхий тоног төхөөрмжийг Түлэнхийн тасагт гардууллаа. Төсвийн 80 хувиар арьс торлогч, автомат тариур, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч, цахилгаан болон гар дерматоми, коагуляцийн аппарат зэрэг 13 нэр төрлийн 31 ширхэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авч Түлэнхийн тасагт гардуулан өглөө. Монгол хүүхдийн эрүүл мэнд, хүүхдийн эмчилгээ, сувилгааны үр дүнг сайжруулах зорилгоор 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” Төрийн бус байгууллага нь зургаа дахь төслөө ГССҮТ-ийн салбар эмнэлэг буюу Түлэнхийн тасагт хэрэгжүүлсэн нь энэ ажээ.

 

М.ЭНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)