“Исламын улс” бүлэглэл 150 эмэгтэйг цаазалжээ

 “Исламын улс” алан хядах бүлэглэлийн зэвсэгт дайчдын бэлгийн дур хүслийг хангахаас татгалзсан150 гаруй эмэгтэйг цаазалжээ. Энэ тухай Иракийн хүний эрхийн яамнаас мэдээлсэн байна. Хохирогч эмэгтэйчүүдийн зарим нь жирэмсэн байсан ба хохирогч эмэгтэйчүүдийн цогцсыг исламистуудын хяналтад байгаа Аль-Анбар мужаас олсон аж. Харин Иракийн албаныхан тэднийг нийтийн булшинд шилжүүлэн нутаглуулжээ. “Исламын улс” бүлэглэл зэвсэгт дайчдынхаа дур хүслийг хангах үйлчилгээг “сексжихад” гэж нэрлэдэг. Тэд олон оронд амьдардаг Исламын шашинт бүсгүйчүүдийг “сексжихад”–д оролцож, ариун дайндаа туслахыг уриалдаг аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (37.14.143.185)

    2014-12-18

    hudla gesen shuu