Дээсэн дээрх рублийн ханш

Оросын Төв банк бодлогын хүүгээ 10.5-17 хувь хүртэл огцом нэмэгдүүлсэн билээ. Энэ нь гадаад валюттай харьцах рублийн ханшийн уналтыг тогтоон барих зорилготой юм. Учир нь рублийн ханшийг барихад газрын тосны үнээс гадна Төв банкны бодлого нэн чухал. Гэсэн хэдий ч энэ шийдвэр нэг ам.доллар 80 рубльтэй тэнцэж байсан огцом уналтыг түр зуур л торгоож, Оросын мөнгөн тэмдэгт дахин унаж эхэлсэн аж. Энэ тухай “Time” сэтгүүлд “Рублийн ханш эрс чангарахгүй бол Орост инфляци огцом өсч, Төв банкнаас нь таамаглаж буй10 хувиас хол давах магадлалтай” гэжээ. Түүнчлэн орос иргэд мөнгөн орлогынхоо30 хувийг хүнсний бүтээгдэхүүнд зарцуулдаг тул энэ нь тэдэнд маш хүнд тусна гэж үзсэн байна. Оросын иргэдийн хадгаламжийн 80 хувь рублиэр байдаг тул мөнгөнийх нь ханш унавал тэдний хуримтлалын нэлээд хэсэг нь үгүй болох аюултай аж. Рублийн ханш унахад Оросын төв банк “Роснефть”-ийн нийт 625 тэрбум рублийн үнэ бүхий үнэт цаасыг худалдан авсан банкуудад зээл авах баталгаанд ашиглахыг зөвшөөрсөн нь рублийн ханш огцом унахад хувь нэмрээ оруулсан бололтой. “BloomberView” сайтын шинжээч Леонид Бершидский рублийн ханш Оросын Төв банкны явуулах үйл ажиллагаа гурван хувилбараар өрнөж болзошгүй хэмээн дүгнэжээ. Нэгдүгээрт, “Роснефть”-ийн үнэт цаасыг худалдан авсан банкууд эдгээр бондыг Төв банкнаас валютын зээл авахдаа ашиглаж, эргээд “Роснефть”-ийг валютаар хангахдаа ашиглаж болно. Харин“Роснефть” энэ мөнгөөр гадаадын банкуудаас авсан6.8 тэрбум ам.доллларын зээлээ санхүүжүүлэхэд ашиглана. “Роснефть” компанийн удирдлага үйлдвэрлэлдээ рублиэр хөрөнгө оруулдаг тухай мэдэгдсэн боловч охин компаниуддаа тэгш хувааж өгөхөө мэдэгдсэн болохоор энэ мөнгөө хөрөнгө оруулалтад зарцуулахгүй нь тодорхой” хэмээн Л.Бершидский дүгнэжээ. Гуравдугаарт нь, “Роснефть” рублиэ ам.доллар худалдан авахад зарцуулж, валютаа гадаад зээлээ санхүүжүүлэхэд ашиглана. Энэ рублийн ханшийг огцом унагана” гэжээ. Шинжээч “Роснефть” зэрэг томоохон корпорациудад тусгай нөхцөлөөр олгосон хөрөнгө нь валютын ханшийг эрс өсгөж, зах зээл дээр үймээн үүсгэж байгааг зогсоож чадахгүй гэж үзсэн байна. “Энэ бол үл итгэх байдлыг нэмэгдүүлж, рублийг газрын тосны үнээс хамааралгүйгээр дамын найманы эргүүлгэнд оруулах баталгаатай арга юм” гэжээ. Түүнчлэн“JPMorgan”-ы шинжээч Жорж Кристу“Оросын төв банк эрс шийдэмгий алхам хийж, 100 тэрбум орчим ам.долларыг интервенц хийх хэрэгтэй” гэж үзжээ. Гэвч Оросын Төв банкнаас хийсэн өмнөх оролдлогууд дорвитой үр дүнд хүрээгүй бөгөөд энэ онд нийт 80 тэрбум ам.долларыг рублийн ханшийг барих зорилгоор арилжсан байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Prius (202.179.20.120)

    2014-12-18

    Germanaas oruulj irsen zuw rultei europa standartiin Prius 11 zarna. Utas 53190009