М.Уранцэцэг, Г.Болдбаатар нарыг 10 мянган ам.доллараар шагнана

Олон улсын жүдо бөхийн холбооноос дэлхийн чансааг тэргүүлж буй бөхчүүдээ шагнахаар болжээ. Дэлхийн шилдгүүдийн эгнээнд Францаас дөрөв, Гүржээс хоёр, Нидерландаас хоёр, Монголоос хоёр, Грек, ОХУ, Куба,Чех улсаас тус бүр нэг жүдоч багтсан байна. Манай улсаас дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар нарыг тус бүр 10 мянган ам.доллараар шагнахаар болжээ. Харин Косовогийн Майлинда Келменди, Гүржийн Автандил Чрикишвилиг тус, тус50 мянган ам.доллараар шагнах юм байна.

 

Б.СИЙЛЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)