“Дакар ралли 2015”-д оролцох тамирчид Аргентинийг зорилоо


"Дакар ралли 2015” авто машин, мотоциклийн олимпод оролцох тамирчид өчигдөр Аргентинийг зорилоо. Нийт 25 хүнээс бүрдэх багийн бүрэлдэхүүнд Монголоос 431 дугаартай авто машины жолоочоор олон улсын хэм жээний мастер Н.Лхамаа, чиглүүлэгчээр олон улсын хэмжээний мастер Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар багтсан бол механикаар спортын мастер Б.Батболд явж байгаа юм. Харин 355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр олон улсын хэмжээний мастер Ө.Бямбацогт нар уралдана. “Дакар ралли 2015” ирэх сарын 3-17-ны өдрүүдэд үргэлжилнэ. 
 


Б.НОМУУН 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)