Хоолойн үрэвсэлт өвчнөөс хүүхдээ хэрхэн хамгаалах вэ?

Аливаа хүүхдийг амьсгалын дээд замын бүх төрлийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд гаднаас ямарч агаар орохооргүй өрөөнд ганцааранг нь хорьж гадны хүнтэй уулзуулахгуй байвал бүрэн хамгаалж чадна. Таны хүүхэд агаараар бусдаас халдварлаж сургууль, цэцэрлэгт явдаг бол жилдээ хэд хэдэн удаа амьсгалын дээд замын халдвар авах нь гарцаагүй. Харин та үүний тоог багасгахын тулд дараах зүйлсийг анхаараарай.

 

– Дөнгөж төрсөн хүүхдийг эмчийн зөвлөсөн хугацаанд эхийн сүүгээр дагнан хооллож ээжээсээ сүүгээрээ дамжуулан авах дархлааны нөлөөг тасалдуулахгуй байх

 

– Нэмэлт хоол тэжээлд ороод эхлэхээр тэнцвэртэй, эрүүл, зөв хооллож шаардлагатай үед эмчийн зөвлөсөн витамин, аминдэмийг хүүхдэд уулаж байх хэрэгтэй

 

– Хүйтэн өдөр хүүхдээ даархааргүй сайн дулаалах, зузаан хувцастай халуун газар удаан байлгахгуй байх хэрэгтэй. Ялангуяа сургууль, цэцэрлэг зэргийн олон хүүхэд нэг дор байдаг газрыг хүйтэн гэлгүй ойр ойрхон агааржуулж, хүүхдийн дунд халдварлах эрсдэлтэй амьсгалын замын халдварт өвчныг агаар дуслын замаар халдварлахаас урьдчилан сэргийлэх.

 

– Сургууль, цэцэрлэгт анх удаа явж байгаа хүүхдийн хувьд эхний 6-н сардаа өвчлөмтгий байдаг учир ойр ойрхон өвдөх нь хэвийн үзэгдэл юм.

 

– Аль болох хүүхдийг гарыг нь байнга савандаж угааж хэвшүүлэх нь элдэв халдварт өвчнөөс сэргийлэх өвчлөлтийн тоог багасгахад тустай.

 

– Хүүхдийн гарыг байнга угааж байхаас гадна хүүхдийг асран хамгаалж, хүмүүжүүлж буй хүн өөрөө бас гараа байнга угааж байх ёстой.

 

– Хоолойн мах хэтэрхий томорсон хүүхдийн хувьд энгийн хөнгөн хэлбэрийн хамрийн ханиад хүртэл удаан үргэлжилдэг. Үүний улмаар вирусын гаралтай синусит өвчин болж эмчилгээ нь хүндрэх талтай. Ийм хүүхдийн хувьд хамгын боломжтой цаг мөчид хоолойн махыг авахуулах нь цаашид хүүхдийг энэ төрлийн өвчнөөс хамгаалах арга болж чадна.

Б.Энхсаруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)