Халдварт өвчтэй 8 настай хүүг тосгоноос хөөхийг шаарджээ

Хятадын Сычуань мужийн найман настай хүү Кун Куныг тосгоныхон нь албан ёсоор хөөхийг удирдлагаасаа шаардаж, 200 хүний гарын үсэг бүхий хүсэлт тавьсан байна.Кун Кун хүү эхийнхээ хэвлийд байхдаа иммунодефицит буюу дархлалын хомсдол өвчин туссан байж. Гурван жилийн өмнө хүүг таван настай байхад эмч нар халдварт өвчтэй болохыг нь анх тогтоосны дараагаар эх нь хүртэл өсгөхөөс татгалзсан ажээ. Эх нь хүртэл хүүгээс татгалзсан тул удалгүй түүнийг сургуульд явуулахгүй байхаар шийдэж, тосгоны иргэд холуур тойрч явах болжээ.

Энэ үед нутгийн нэгэн өвгөн хүүг өөр дээрээ авч, асран халамжлах болсон байна. Гэвч удалгүй өнөөх өвгөн хүртэл 200 хүний хамтаар гарын үсэг зурж, хүүг тосгоноос хөөн гаргахыг шаардаж эхэлжээ. Нутгийн зарим ахмадууд халдварт өвчтэй ч гэсэн хүү бусадтай адил амьдрах эрхтэйг хатуу сануулж, хариу тэмцэж буй гэнэ. Ийнхүү хүний орчлонд ирэхдээ л огт буруугүй байж өвчтэй болсон хүүг тосгоныхон ад үзсээр байгаа юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • hun (203.194.118.64)

    2014-12-20

    eh hun huuhdeesee tatgalzdag aimshigiin hun gej baidgaa

  • tu vshin (150.129.143.82)

    2014-12-19

    ene uildel hyatadudas l garna orchlongin hognud

  • mgl (103.229.121.227)

    2014-12-19

    muusain kyataduud l ingej chadna

  • enji (112.72.13.96)

    2014-12-19

    Emchilj bolno shvv dee yamar uruwdultei yum be.