Умард Солонгост гурван жил үргэлжилсэн гашуудал дуусав

Умард Солонгосын эрх баригчид тус улсын удирдагч агсан Ким Чен Ирийг нас барсантай холбоотой гурван жил үргэлжилсэн гашуудлаа дуусгажээ. Энэ ёслолын арга хэмжээнд тус улсын нам, цэргийн хэдэн арван мянган эрх мэдэлтэн оролцсон байна. Умард Солонгосын залуу удирдагч энэ ёслолын үеэр“Бид агуу удирдагч Ким Чен Ирийн зааснаар нэгдмэл, хөгжин цэцэглэж буй Солонгос орныг байгуулах зорилтдоо хүрэх болно” гэжээ. Тэрбээр арга хэмжээний үеэр тус улсын удирдагч агсан Ким Ир Сен, Ким Чен Ир нарын занданшуулсан цогцсыг хадгалж буй Нарны ордны дэргэд бага зэрэг доголон алхаж явааг тус улсын телевизээр харуулсан байна. Ёслолын арга хэмжээний үеэр телевизийн хөтлөгч “Бид агуу эцэг генералыг хараад гашуудаж байна” гээд өмнөх удирдагчийн цөмийн зэвсэг боловсруулсан гавьяаг нь магтсан байна. Гашуудал тайлах өдөр Умард Солонгост орон даяар үд дундын үед галт тэрэг, усан онгоц, автомашинуудын дуут дохиог өгч, гурван минут дуугүй зогсон хүндэтгэл үзүүлсэн аж. Телевизээр зах хязгаар нь харагдахгүй олон мянган хүн удирдагчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээр дараалан зогсож, өндөр их удирдагчдын22 метр хөшөөнд цэцэг өргөж буйг харуулжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (10)

  • багш (103.229.121.23)

    2014-12-21

    Цэцэрлэгийн 4-5 настай хүүхдүүд газар дэвслээд уйлаад байгааг харахаар зохиомол уйлалтыг з/б байж магадгүй юм.

  • irgen (83.251.77.79)

    2014-12-20

    bidend ch bas iim ue baisan

  • hi (27.123.214.109)

    2014-12-20

    Hetsyy niigem yilahgyi bol gadaadiin tagnyyl terslyy yzelten boldog gesen hajyyd ni bid jargaltai ard tymen

  • mnl (122.254.100.199)

    2014-12-20

    yamar erguu uls ve

  • зочин (150.129.142.242)

    2014-12-20

    энэ жужиг бишээ социализм хунийг ийм болгодог юм .бид ч соц-ын уед уунд дохож очсон .бал бережнев нарыг ингэж л шутэж бсан.бережневийг нас барахад монголд олон хун уйлсан уйлаагуй нь сэтгэл их л эвгуй болсон соц узэл суртал хунийг ийм болгодог юм гайхах хэрэггуй эд нар жужиглээгуй унэн сэтгэлээсээ уйлж бгаа.

  • Ogi (149.254.218.144)

    2014-12-20

    Deeh ni ued manaid ch bas l changa bsan shu dee! Edniig heleh yahav! Ger dotroo uls turiin talaar hamaagui changa yarij chaddagguil baisiimdaa

  • zz (92.94.119.58)

    2014-12-20

    ene heden erguu hoiduulaas mongolchuud yalgaa alga turd garsan heden hulgaich naraar tolgoigoo ugaalgchihaad ulun zelmen hog ugaad amidarch baidag taarsan uheruud gej bidniig heleh baih daa

  • зочин (112.72.13.165)

    2014-12-19

    худлаа уйлдаг хүмүүсийг зориуд хэсэг бүлгээр нь бэлтгэж олон нийтэд харуулдаг байх, яг л ингэж гашуудна даа, доог хиймээр байна. Бүдүүн жаалд таалагдах гэж ингэж байгаа юм.

  • Zochin (150.129.142.196)

    2014-12-19

    3 jil gashuudana gej yu bdgin 3 honool martaj bhad ahahaha

  • (103.229.120.212)

    2014-12-19

    Энэ уйлж буйг нь харвал мэргэжлийн жүжигчдээс дутах юм алга