Рублийн ханш дэлгүүрийн лангууг хоослов

Оросын рублийн ханш өнгөрсөн мягмар гаригт 19 хувиар унасан билээ. Тухайн үед ам.долларын ханш 80 рубль хүртэл огцом унаж, эргээд бага зэрэг өссөн юм. Үүнээс болж рубль гэнэт цас болон хувирч байсан өмнөх түүхийг мартаагүй ард иргэд сандарч, дэлгүүрийн лангуунуудыг хаман авч, томоохон дэлгүүрүүдэд урт дараалал үүссэн аж. Нэн ялангуяа импортын автомашин, электрон барааг иргэд хаман авч, зарим дэлгүүр барааны нөөцгүй болсон бол амьжиргааны боломж муутай хэсэг нь гурвалжин будаа, давс зэрэг нэн хэрэгцээтэй хүнсний бүтээгдэхүүний нөөц бий болгож байгаа гэнэ. Тухайлбал, Казахстаны иргэд тенгетэй харьцах рублийн ханш унасан завшааныг ашиглан цахилгаан хэрэгсэл, өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнийг эх орондоо худалдан авахаас 50 хувиар хямд үнээр хамж эхэлжээ. Рублийн ханш зарим өдөр арав гаруй рублиэр унаж байгаагаас дэлгүүрүүд нэн ялангуяа импортын бараа борлуулдаг дэлгүүрүүд үнээ төлбөрийн нэгжээр илэрхийлж (Т.Н.) тавихад хүрсэн байна. Тэд үүнийгээ томоохон сүлжээ дэлгүүр барааныхаа үнийг өдөр бүр шинээр тогтоож, үнийхээ шошгыг солиход бэрхшээлтэй гэдгээр тайлбарласан аж. Харин зарим компани, тухайлбал, “Apple” компани өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг Орост борлуулахаас түр хугацаагаар зогсооход хүрчээ. Энэ байдлыг илтгэх нэг жишээ Оросын нисэх буудалд Америкийн хоёр иргэн нутаг буцахынхаа өмнө хамаг мөнгөө шавхаад нэлээд хэдэн “Iphone” утас худалдан авсан тохиолдол юм. Оросын эрх баригчид рублийн ханшийг барихыг хичээж байна. Тухайлбал, лхагва гаригт Сангийн яамнаас илүүдэл валютаа бирж дээр арилжихаар болж, хэд хэдэн зохицуулалтын арга хэмжээ авсны үр дүнд ханш тогтворжих хандлага ажиглагдсан байна. Түүнчлэн валютын салбарт Хятадын үлгэр жишээгээр хязгаарлалтын зарим арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Тухайлбал, Оросын төв банк төрийн өмчийн компаниудыг өнгөрсөн аравдугаар сарын1-нээс хойш бүрдүүлсэн валютын нөөцөө бирж дээр худалдахыг үүрэг болгох санал гаргажээ. Энэ саналыг Сангийн яамтай зөвшилцсөн бөгөөд төрийн өмчит бүх хувьцаат компанид хамааралтай аж. Уг баримт бичигт эдгээр компанийг ирэх оны гуравдугаар сарын1-ний өдөр гэхэд валютынхаа нөөцийг энэ оны аравдугаар сарын 1-ний түвшид хүргэж, цаашид нэмэгдүүлэхгүй байх тухай заалт оржээ. Энэ нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд валютын хатуу хяналт тогтооно гэсэг үг. Түүнчлэн тэдэнд валютын орлогоо арилжих тусгай хуваарь гаргаж, компаниуд энэ дагуу төв банк, Засгийн газарт тайлах үүрэг хүлээх аж. Харин урьд нь Оросын төрийн өмчит корпорациудын санхүүгийн тайлангийн зөвхөн зарим хэсгийг Засгийн газар хянах эрхтэй байжээ. Гэхдээ энэ саналыг Ерөнхийлөгч В.Путин батлах эсэх нь эргэлзээтэй юм. Түүнчлэн энэ журамд хамрагдах төрийн өмчит компани, корпорацийн жагсаалт тодорхой биш аж. Аливаа орны төв банк нь мөнгөний бодлого, валютын ханшийг барьдаг боловч инфляцийн төвшинг дангаараа барих боломж муу байдаг. Учир нь инфляци бол зах зээл дэх өрсөлдөөний ачаар чанартай бараа, үйлчилгээ элбэгшиж байж тогтворждог. Харин Оросын төв банк эдийн засгийнхаа амин тэжээл хүргэдэг цус болсон мөнгөний бодлогын хүүг огцом өсгөсөн нь эдийн засгаа мөнгөөр гачигдуулж, ханшаа барих боломжтой боловч эдийн засгаа хямруулах аюултай юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (11)

  • (202.21.106.105)

    2014-12-20

    ХЭДЭН ХУЖАА НАР АМАА ТАТААРАЙ

  • mnl (122.254.100.199)

    2014-12-20

    1991-1992 ond iim yum bolood bosood l irsen dee

  • jjj (103.229.120.10)

    2014-12-20

    Buu aitsgaa.MONGOL ULS OROSOOS XAMAARAL TUN BAGA. ENE NI PUTINII XIISEN AJIL. OOROO UNSAN XUUXED UILJDEE. XAMGIIN SAIN OROS GEJ UXSEN OROS GEJ EVROPCHUUD YRIDAG YUM. BIDNIIG YAJ XAAJ BOOLOO> XOXNI, OROS ORON YADUU B

  • jjj (103.229.120.10)

    2014-12-20

    Buu aitsgaa.MONGOL ULS OROSOOS XAMAARAL TUN BAGA. ENE NI PUTINII XIISEN AJIL. OOROO UNSAN XUUXED UILJDEE. XAMGIIN SAIN OROS GEJ UXSEN OROS GEJ EVROPCHUUD YRIDAG YUM. BIDNIIG YAJ XAAJ BOOLOO> XOXNI, OROS ORON YADUU B

  • (103.229.120.212)

    2014-12-19

    Крымээс л болж байгаа юм одоо яая гэхэв дээ

  • polpol (103.229.121.229)

    2014-12-19

    Mongold medegdehgui ee...sanaa ***** zov..

  • Барууны бараа хямд болов (37.145.61.30)

    2014-12-19

    MERSEDES BMW IPHONE SAMSUNG SONY БРЕНДИЙН ХУВЦАС БУХ БАРАА УЙЛДВЭРИЙН ОРТОГООСОО 50 ХУВЬ ХЯМДАРХАД ЕСТОЙ АВБАЛ АВ БАЙВАЛ БАЙ Л ГЭЭД ЗОГСОЖ БАЙНА ДАА!!! ЯГ Л УБ 1992 ОНЫ УЕ ШИГ 1 ОРОО БАЙР 800 ДОЛЛОРООР ЗАРЖ БАЙСАН ШИГ ЮМ БОЛЖ БНА ДАА!!! ДАРАА НЬ ШИНЭ ЖИЛ ГАРААД ОГЦОМ ОСНО!!

  • zochin (150.129.140.236)

    2014-12-19

    hn hold ni chiregdeh vii gej bodkhyn orond bayarlaad baikh boltoi yumaa zarim teneguud

  • (202.170.67.182)

    2014-12-19

    аугаа орос улс юумчин хөгжөөд эцэсдээ тулсан гэнэлээ долларын оронд рублийг хэрэглэх юум гэнэлээ

  • mgl (202.126.89.157)

    2014-12-19

    Xox n dyrak avanyyd 1900 on lyy yxarch bn

  • turuu (103.229.122.254)

    2014-12-19

    za ene ch sain medee bish shuu manaihaan bidend hezee neg medregdeh bol burhan min