Б.Обама Крымийн оршин суугчдын эсрэг хориг тавилаа

Ерөнхийлөгч Б.Обама Оросын эсрэг хориг арга хэмжээ авах тухай шинэ тогтоол баталжээ. Энэ хоригийн хүрээнд Вашингтон Крымтэй холбоотой аливаа хувь хүн, хуулийн этгээдийн хөрөнгийг битүүмжлэх аж. “Тогтоолын дагуу АНУ-ын иргэдэд Украин дахь Крымийн бүс нутгаас бараа, үйлчилгээ, технологи импортлох, хөрөнгө оруулалт хийх, АНУ-аас бараа, үйлчилгээ, технологи экспортлох болон тус улсад амьдардаг хувь хүн ийм үйлдэл хийхийг хориглоно” хэмээн Б.Обамагаас Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Ж.Бейнерт илгээсэн захидалд өгүүлсэн байна. Ерөнхийлөгч Б.Обама Крымийн оршин суугчдын хянадаг эсвэл тэдэнтэй санхүү, эд материалын харилцаатай аливаа бизнесийн байгууллагатай арилжаа хийхийг хоригложээ. Үүнээс гадна энэ тогтоолд хамрагдах бүх иргэнийг АНУ-д зорчихыг хориглосон байна. АНУ-ын Сангийн яамнаас мэдээлснээр шинэ хориг арга хэмжээнд Орос буюу Украины иргэншилтэй  24 хүн хамрагдсан аж. Ерөнхийлөгч Б.Обама энэ сарын 18-ны өдөр “Украины эрх чөлөөг дэмжих хууль” хэмээх 5859 тоот тогтоол баталснаар Оросын компаниудын эсрэг хориг тавих, Украинд цэргийн тусламж үзүүлэх боломжтой болсон юм. Гэхдээ тэрбээр энэ хуулийг одоогоор хэрэгжүүлэхгүй гэдгээ хэлсэн аж. Харин Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров тус хууль Орос, АНУ хоёрын хамтран ажиллах боломжийг удаан хугацаанд тасалдуулна гэдгийг сануулжээ. Үүнээс гадна Оросын Гадаад хэргийн яам АНУ-аас нэмэлт хориг арга хэмжээ баталсан тохиолдолд хариу арга хэмжээ авна гэдгийг урьд нь мэдэгдсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зичин (103.229.120.42)

    2014-12-22

    энэ АНУ гэж үнэхээр даварсан улс юмаа өөрт нь таалагдаагүй бол бусад орнуудын дотоод асуудлыг өөрийнх юм шиг л шийддэг сөрж зогсож чадах нь Орос-Путинээс өөр бна уу? зэвүүн амьтад