Умард Солонгос хакерийн халдлагад хамаагүй гэдгээ мэдэгдэв

Умард Солонгосын эрх баригчид тус улсыг “Sony Pictures”-ийн эсрэг үйлдсэн хакерийн халдлагад буруутгасан нь ор үндэслэлгүй тухай мэдэгджээ. Үүнээс гадна Умард Солонгосын тал энэ хэргийг шалгах ажилд хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байна. Харин АНУ-ын тал энэ халдлагад Пхеньяны эрх баригчид буруутай гэсэн байр суурь баримталж, уг саналыг хүлээн авахаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Б.Обама Умард Солонгосын эрх баригчдыг “Sony Pictures”-ийн эсрэг кибер халдлагад буруутгасан юм. Уг халдлага, хакеруудын заналхийллийн улмаас тус компани улмаас “Sony Pictures” компани “Ярилцлага” нэртэй шинэ киногоо дэлгэцнээ гаргахаас татгалзсан байна. 
 

Түүнчлэн Умард Солонгосын Гадаад хэргийн яамны нэрээ хэлэхээс татгалзсан эх сурвалж Вашингтон энэ хэргийг хамтран шалгахаас татгалзаж, Умард Солонгосын буруутгасан хэвээр байвал ноцтой үр дагавар дагуулж болзошгүйг өгүүлжээ. Тэрбээр “Бид АНУ-аас үндэслэлгүй гүтгэлэг тарааж, олон нийтийг тус улсын эсрэг болгохыг оролдож буйн хариуд хамтарсан мөрдлөг явуулахыг санал болгож байна” гэснийг тус улсын мэдээллийн агентлагаас дамжуулсан байна. Түүнчлэн АНУ бидний саналаас татгалзаж, биднийг энэ хэрэгт хутгахыг оролдсон хэвээр байвал харамсалтай үр дүнд хүргэж болзошгүй” гэжээ. Харин АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлийн хариуд Умард Солонгосын талыг буруутай гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна. АНУ-ын тал энэ хэрэгт Умард Солонгосын тал ганцаараа энэ хэрэгт холбоотой гэсэн таамаглал дэвшүүлж бусад оронд хандан тус улсыг хазаарлахад дэмжлэг үзүүлэхийг хүсэлт тавьсан аж. 

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)