Б.Баатарсүх: Томуугийн дэгдэлт бууртал өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллана

Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буй тул эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллах болсон. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчний тандалт хариуцсан мэргэжилтэн Б.Баатарсүхээс тодрууллаа.

 

-Одоогийн байдлаар томуу, томуу төст өвчний дэгдэлт хэр их байна вэ?

 

-Томуу, томуу төст өвчний дэгдэлт өмнөх жилийн мөн үеэс 4.3 хувиар нэмэгдсэн. Амбулаториор үйлчлүүлсэн нийт иргэдийн 80 орчим хувийг 0-9 насныхан эзэлж байна. Тиймээс өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 17.00-19.00, бямба гаригт 10.00-14.00 цагийн хооронд ажиллаж, иргэдэд уртасгасан цагаар үйлчилж байна.

 

-Баярын өдрүүдэд ч гэсэн энэ хуваариар ажиллах уу?

 

-Бид томуугийн дэгдэлтийг ажиглаж байна. Дэгдэлт тодорхой хэмжээнд бууртал эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллах болно.

 

-Эмч, сувилагчдын илүү цагийн цалинг хэрхэн зохицуулах вэ?

 

-Тухайн эмнэлэг өөрсдийн нөөц бололцоогоор илүү цагийн мөнгийг зохицуулж байна. Мөн эмч ажилчдаа тодорхой хугацаагаар амраах, тэдний ажиллах цагийг хуваарилах зэрэг арга хэмжээ авч байгаа.

 

Ц.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)