Украинд хоёр тэрбум евро олгохоор болжээ

Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск АНУ, Канад, ОУВС, Европын холбоо хамтран хоёр тэрбум орчим ам.долларыг Украинд олгохоор төлөвлөж буйг мэдэгджээ. Тэрбээр Украин дахь нөхцөл байдал хүндэрч, ирэх он хүртэл хүлээх боломжгүй болсон тул шуурхай тусламж үзүүлэх шаардлагатайг хэлсэн аж. Мөн “Бид үүнд бэлэн байна. Гэхдээ Украины хэрэгцээ их тул тэдний хүссэн хэмжээнд хүрэхгүй. Гэхдээ энэ бол нэлээд их мөнгө. Украинд санхүүгийн тусламж үзүүлэх нь нэн тэргүүний зорилт мөн” гэжээ. Түүнчлэн Украинд дэмжлэг үзүүлэх өөр нэг чиглэл бол хүмүүнлэгийн тусламж аж. Д.Туск Польшийн Засгийн газар Европын холбооны бусад гишүүн орны нэгэн адил ийм санаачилга гаргасныг мэдээлсэн байна. Өмнө нь Украины Ерөнхийлөгч П.Порошенко ОУВС-ийн тэргүүн Кристин Лагардтай утсаар ярилцахдаа тус байгууллагаас олгох санхүүгийн тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх тухай авч хэлэлцэхийг уриалжээ. Барууны орнууд болон олон улсын санхүүгийн байгууллагууд Украинд хоёр жилийн хугацаанд нийт 17 тэрбум ам.доллларын санхүүгийн тусламж үзүүлэхээ амласан бол Киев дэх шинэ эрх баригчид тус улсад зөвхөн энэ онд мөн хэмжээний хөрөнгө шаардлагатай байгааг хэлдэг.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)