Хүүхдийн хүйг арчлах

Хүйний ач холбогдол юу вэ?Эхийн хэвлийн дотоод ханыг хүүхдийн гэдэстэй холбосон хүйгээр дамжуулан хүчилтөрөгч ба тэжээлийн бодисыг ураг саадгүгээр дамжуулан авдаг. Хүүхдийг төрмөгц хүйг аль болох биетэй нь ойрхон газраар хавчин таслах ба энэ нь өвтгөдөггүй үйл ажиллагаа юм.

 

Хүүхдийн гэдсэн дээр хүйний үлдэгдэл хэр удаан орших вэ?

 

Ойролцоогоор 10-21 өдөр, хатаж эдгэтлээ жижигхэн шарх хэсэг хугацааг авдаг байна.
Хүүхдийн хүй-д онцгой арчилгаа шаардлагатай юу?
Маш цэвэр хуурай байлгах шаардлагатай. Хүйний ил хэсэг хатан унах үед бага зэргийн цус гарч болдог бөгөөд энэ нь хэвийн зүйл юм. Хүйг эдгэн хатаж унатал шууд гоожуурын усанд угаахаас зайлсхийх хэрэгтэй.

 

Хүй унасны дараа шарханд нь иод түрхэж бооно, эсвэл цэвэр спирт, марганцын өтгөн уусмал дусааж бооно. Нярай хүүхдийн арьс нимгэн учир амархан шалбарах ба нурамтгай байдаг. Иймээс арьсны янз бүрийн эдээт өрөвслөөр нярай хүүхэд нилээд өвчилдөг. Хүүхдийн арьсанд нарийн  хялгасан судас их байдгаас өнгө нь хурц ягаан өнгөтэй. Арьс нь амьсгалл оролцдог учир уушигны ажилгаанд тусална. Арьсны гүнд хөлс, тосны булчирхай байх ба арьсны гадарга дээр эдгээр булчирхайнуудын суваг нээгдэнэ. Энэ сувагаар арьсны тос, хөлс ялгарч гарна. Тосны булчирхай нь биед үүссэн хортой бодисыг гадагш гаргахад тусладагаараа бөөрний ажилгааг хөнгөвчлөх ажилгаатай. Гэвч нярай хүүхдэд хөлс ялгарч гарах нь маш бага байдаг. Хэрэв хүүхдийг усанд оруулахгүй удвал арьс нь бохирдож арьсны тос хатаж хөлс, тосны булчирхайн сувгийг бөглөж, арьсны амьсгал өөрчлөгдөнө. Төрсний дараах 2-3 хоногт хүүхдийн арьс хуурайшиж, гуужиж эхлэх ба 7 хоног орчим үргэлжилнэ. Хүүхдийг тогтмол усанд оруулах нь өвчнөөс сэргийлэх чухал ач холбогдолтой. Усанд оруулахгүй хэт их бэгнэвэл хүүхэд халууцаж, арьс нь цочрон тууралт гардаг. Мөн өгзөг, цавь, хүзүү, суганы нугалаас нурах нь хялбар болно. Иймээс өдөр бүр уг газруудыг үзэж буцалгаж ариутгасан вазелин, наран цэцгийн тос түрхэх, тальк, пудр цацна. Мөн цочирсон хэсгийг 5-10 мин  агаарт байлгавал зохино.

 

Угаалга хийх

Хүүхдийг өтгөнөөр бие зассаных нь дараа бөгсийг нь бүлээн усаар угааж байх хэрэгтэй бөгөд шээснийх нь дараа угаах шаардлаггүй давууг нь солих хэрэгтэй. Нярай хүүхэд эхний 1-2 өдөр бага шээх ба явандаа хоногт 12-15 удаа, түүнээс ч олширно.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • hulan (112.72.11.124)

    2016-07-13

    manai hvv 4 honoj bna hvinees ni idee garaad bh ym yah ve tuslaach

  • Хулан (112.72.11.124)

    2016-07-13

    Манай хүү 4 хонож байна хүнээс нь идээ гараад байх юм яах вэ