Гэрлэхээсээ өмнө хайртаасаа заавал асуух 12 асуулт

Олон жил үерхэж дотносон бие биесээ таньж мэдсэний үндсэн дээр амраг хосууд насан туршийн амьдралаа холбох чухал шйидвэрийг гаргадаг. Гэхдээ хүнийг бүрэн танина гэдэг тийм ч амар зүйл биш учраас энэ шийдвэрт тун нухацтай хандах хэрэгтэй. Иймд эрхэм та зүрхний угаас хайртай, нэгэн биений тань нөгөө хэсэг болоход тохирно хэмээн бодож байгаа хүнтэйгээ ханилан суухаасаа өмнө дараах 12 асуултыг заавал асууж үзээрэй.

1. Чи надад яагаад хайртай вэ? 
Ихэнх хүн энэ асуултыг утга учиргүй хэмээн үгүйсгэдэг. Зарим нь хүнийг хайрлахад шалтгаан хэрэггүй гэж хариулдаг. Гэхдээ л хүн аливаа зүйлд шалтгаангүйгээр дурладаггүй шүү дээ. Тэгэхээр хайрт тань таны гадаад үзэмж, материаллаг хүчин зүйлс эсвэл дотоод ертөнцийн алинд нь илүү татагдсаныг энэ асуултаар сонжоод үзэхэд гэмгүй. 

2. Хоёулаа энд зүгээр л хэсэг чимээгүй сууцгаах уу? 
Хосуудын харилцаан дахь чимээгүй байдал бол нэг төрлийн ойлголцлын хэлбэр юм. Заримдаа хайртынхаа хажууд зүгээр л чимээгүй суух амар амгалан байдал үгээр хэлшгүй аз жаргал мэдрүүлдэг. Харин дурлалт хүн тань хамтдаа чимээгүй суухаас эвгүйцэж, зайлсхийж байвал дахин нэг бодож үзэх л асуудал.

3. Ирээдүйн хүүхдүүдийнхээ талаар чи төсөөлж байсан уу? 
Энэ бол их чухал асуулт. Зарим хүн хүүхдэд хайртай байдаг бол зарим нь арай өөр. Хайрт тань энэ асуултанд хариулах сонирхол нэг их байхгүй гэдэг нь ажиглагдвал та хоёр илүү нухацтай ярилцах хэрэгтэй. Гэрлэхээр зэхэж буй хосууд ирээдүйн хүүхдийнхээ талаар илэн далангүй ярилцаж, төлөвлөх нь зүйтэй юм. 

4. Энэ харилцаанаас чи юу хүсэн хүлээдэг вэ? 
Хайр сэтгэлийн харилцаанаас хос хоёр өөр өөр зүйлийг хүсэж хүлээдэг бол аажимдаа хүндрэл бэрхшээл учрахыг үгүйсгэх аргагүй. Тийм учраас гэрлэхээсээ өмнө хэн хэнийхээ хүсэл мөрөөдөл, хамтын амьдралынхаа зорилгыг нэгтгэж маргаангүй болгох нь бат бөх харилцааны үндэс болох учиртай.

5. Хэрвээ хоёулаа учраагүй байсан бол өнөөдөр чи хэн байх байсан бол? 
Өөртэй чинь учраагүй байсан бол одоогийнхоос илүү дээр байх байсан гэх өнгө аястай хариулт өгч байгаа хүн бол насны хань болох хүн яасан ч биш гэдгийг санахад илүүдэхгүй юм. 

6. Бие махбодын харилцаанаас гадна юу бидний харилцааг нандин болгодог юм болоо? 
Хайр сэтгэл гэдэг зөвхөн бэлгийн харилцаагаар хязгаарлагдахгүй агуу зүйл билээ. Тиймээс хайрттайгаа сексээс өөр сэдвээр харилцааныхаа хамгийн сайн сайхан чанаруудыг ярилцаад үзээрэй.

7. Өнгөрсөн амьдралынхаа талаар надад хэлэхээс эмээдэг дурсамж чамд байдаг уу? 
Энэ асуултыг хүчлэхгүйгээр, тун эвтэйхэн асуухгүй бол хайртыг тань эмзэглүүлж магадгүй юм. Хүн бүхэнд л нууц, эмзэг сэдэв байдаг учраас тэр бүхнийг нь хүчээр ухаж төнхөөд хэрэггүй. Харин аажуухан, тайван аргаар та хоёр бүхий л зүйлээ илэн далангүй ярилцах нь илүү дотно, хүчирхэг холбоог бий болгох үндэс болж чадна. 

8. Чи миний санхүүгийн чадварт итгэдэг үү? 
Хамтын амьдралаа цогцлооход хоёр талын санхүүгийн чадвар мэдээж чухал. Тэгэхээр та хоёр бие биедээ итгэж, ажил төрөл цалин мөнгөө хэрхэн зохицуулах зэрэг бүх зүйлээ хамтдаа зохицуулдаг байх хэрэгтэй. Харин бие биедээ итгэхгүй, нэгнийхээ санхүүгийн чадварыг басамжлах зэрэг нь байж болшгүй зүйл билээ.

9. Үглээ хүн гэж яг ямар хүнийг хэлдэг юм бэ? Би үглээ хүн үү? 
Та өөрийгөө үглэж байна гэж бодоогүй байхад нөгөө хүнд төвөгтэй сэтгэгдэл төрөх тохиолдол бий. Тэгэхээр хайртай хүнээсээ яг ямар ярианы хэв маягийг төвөгшөөдгийг нь нарийн сайн тодруулаарай. 

10. Миний зан ааш чамд таагүй сэтгэгдэл төрүүлвэл нуулгүй надад хэлнэ биз дээ? 
Таны гаргасан үйлдлээс болж эмзэглэсэн хэрнээ түүнийгээ шууд хэлэхгүй уур уцаартай авирладаг хүнтэй гэрлэвэл насан туршийн зовлон болох эрсдэлтэй. Иймд анхнаасаа л бодогдсон бүхнээ бие биедээ илэрхийлээд, ойлголцож шийдвэрлээд сурчихвал хэн хэндээ амар билээ.

11. Чамд ямар нэг эрүүл мэндийн асуудал бий юу? 
Ханилах хүнийхээ ямар нэг зүйлд харшилтай эсэх, эсвэл илүү хүнд асуудал бий эсэхийг нь мэдсэнээр арга хэмжээ авч, зохицон амьдрах бэлтгэлтэй байх боломж бүрдэх юм. 

12. Намайг хүндээр өвдсөн үед чи дэргэд минь байж, халамжилж чадах уу? 
Хайрын үнэ цэн хамгийн хүнд хэцүү үед хувиршгүй сэтгэлээр бие биеэ түшиж тулахад оршдог билээ. Тиймээс хайртаасаа болон өөрөөсөө энэ асуултыг заавал асуугаарай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • mungu oloh (202.126.89.182)

    2015-01-26

    Mungu olnoh bolomj bna aa.burtguuleed bolooo. Sard doood tali 300$ olno uzeed aldahad garah garlaga baihgui http://TheWeeklyJob.com/?id=329887

  • (103.10.23.109)

    2015-01-25

    ХҮСЭЛ СОНИРХОЛ ХҮМҮҮЖЭЛ ОЮУН УХААН НЬ АДИЛ БАЙХ НЬ ХАМГИЙН ЗӨВ ЯДРУУ АМЬДРАЛТАЙ МУУ ХҮМҮҮЖЭЛТЭЙ ДОРОЙ ЁС СУРТХУУНТАЙ АЙЛЫН ХҮҮХЭД ХӨГШРӨХ ТУСМАА ЭХ ЭЦГЭЭ ДУУРАЙДАГ ЮМ ТИЙМ ХҮН БОЛ МАШ ХЭЦҮҮ ДЭЭ ҮГ АВНА ГЭЖ БАЙХГҮЙ ТОМОЙТОЙ ТЭНЭГ Л ГЭСЭН ҮГ БАС ЗӨРҮҮ ГЭЖ ЯААНА ҮГИЙГ УТГАГЫГ БОЛ ОЙЛГОХГҮЙ МӨН ХЭТ ДУРААРАА ӨССӨН ҮРЭЛГЭН ЭРХИЙН ТЭНЭГ БА АРХИЧАН ЯНХАН ХЭТ ШУНАЛТАН ХУЛГАЙЧ ЗЭРЭГИЙГ АМЬДРАЛЫН ХАНИАР СОНГОЖ БОЛОХГҮЙ ДЭЭ ХАМГИЙН ГОЛ ЗҮҮЛЬ ГЭР БҮЛИЙН ХҮМҮҮЖЭЛ УЛАМ СУДАРЫГ НЬ ХАРАХ ХЭРЭГТЭЙ

  • (150.129.142.52)

    2015-01-25

    MEDEHGUI EE. YAMAR CH BSAN UMNU NI EHNERTEI BAISAN TEGEED TER NI BAINGA HERUUL HIISEER BAIGAAD NUHRUU HERUULCH BOLGOCHIHSON BHAD TER NUHURTEI NI AMIDRALAA HOLBOOD HEREGGUI GEJ ZUVLUY.MINII NAIZ TIIM HUNTEI SUUSAN,ZUGEER L YUM ASUUH TUDUUD ORILCHIHNO,NAIZ MAANI IH DARUU L DAA,DUUGUI L NOLCHIHNO. SETGELIIN DARAMT BIYIIN ZODUURAAS ILUU TAMTAI GESEN.

  • zochin (103.26.194.231)

    2015-01-25

    Мөнгө олох хамгийн амархан арга. Үнэхээр өгдөг юм байна. Би анхны 400 доллараа авчихлаа. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү линкээр http://TheWeeklyJob.com/?id=329409 ороод бүртгүүлэхэд автоматаар 25 доллар өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа долларын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, Password дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй. -

  • Өндөр болгох нуууц (112.72.11.67)

    2015-01-08

    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮