Монголчуудын нэг хэсэг нь баярлаж, үлдсэн хэсэг нь гомдолтой хоцорч бүтэн жил шуугилддаг сонгууль дөхөөд ажиллаж амьдрахад ихээхэн сонирхолтой өдрүүд эхэлж байна. Дэлгэрэнгүй
П.Очирбат гуай өөрийн үзмэрч Дашцэрэн гуайгаас илүү алсыг мэдэрч харж байжээ. Дэлгэрэнгүй
Хөндөх сэдэв: Боловсролын чанар, тогтолцоог шинэчлэе! Дэлгэрэнгүй
Аливаа суурьшмал улс орнууд хөгжлийнхээ бүхий л түүхэнд хот байгуулж, хөгжүүлж байж хөгжил дэвшлийнхээ замд эргэлт буцалтгүй орсоор ирсэн жамтай. Дэлгэрэнгүй
...Бидэнд энэ сайхан ирээдүй, энэ сайхан боломжийг, энэ уудам нутгийг өвлүүлэн үлдээсэн өвөг дээдэстээ баярлаад ч дуусашгүй... Дэлгэрэнгүй

АЛБАНЫ ҮНЭН

2011 оны 12 сарын 13
ҮНЭМЛЭХҮЙ ҮНЭН БА АЛБАНЫ ҮНЭН
     “Алдаа хязгааргүй бол зөв мэт санагдана. Оноо хязгааргүй бол буруу мэт санагдана. Харин алдаа өчүүхэн бол шууд буруу санагдана, оноо өчүүхэн бол шууд зөв санагдана”. Материалист ба идеалист философиуд цорын ганц үнэн болох үнэмлэхүй үнэнг бүтээв. Хавс Материализм Албаны Үнэнг нээв. Байгалийн гүн ухаан үнэмлэхүй үнэнг бүтээв. Албаны Хурд Ухаан Албаны Үнэнг бүтээв. Дэлхийн дэвшил нь байгалийн гүн ухаанаас Албаны Хурд Ухаанд дэвшин шилжинэ. Зөвхөн нэгэн төрлийн эрх ашгийн үнэнг үнэмлэхүйн үнэн, Эрх Тэгш Үр Төгс бүх төрлийн эрх ашгийн үнэнг Албаны Үнэн гэнэ. Үнэмлэхүйн үнэн бол дээрэнгүйн үнэн. Албаны Үнэн бол ардчилсан үнэн. Алба бүтээгдэх орчлон бүтээгдэх нэгэн утгатай. Алба бүтээсэн л бол Албаны үнэн болно. Алба нь энгийн ба гүн төгсийн Хувьсмал Алба гэж оршино. Энэ нь Алба ба Албаны үнэн бол Хувьсмал Алба ба Хувьсмал үнэн гэсэн хэрэг. Энгийн алба ч, гүн Алба ч Эрх Тэгш Үр Төгс Албаны үнэн. Үнэн заавал нээгдэж байх хүчин төрөл биш. Нууцыг нээхийг, үнэнг нууцлахыг бас Албаны үнэн гэнэ. Үнэнг олох нь ч, худлыг олох нь ч Алба ба Албаны Үнэн. Хүн төрөх ч, хүн үхэх ч Алба ба Албаны үнэн. Хүнийг харгислах ч, хүнийг хайрлах ч Алба ба Албаны Үнэн. Үйл явц нь ч, үр дүн нь ч Алба ба Албаны Үнэн. Жишээлбэл хүн алах бол Алба ба Албаны Үнэн. Ийн тул ял эдэлнэ. Хүн төрүүлэх бол Алба ба Албаны Үнэн. Ийн тул гавъяа эдэлнэ. Дэлгүүрээс талх авахын тулд явсан. Зөвхөн талх нь Алба ба Албаны Үнэн биш, Талх авахын тулд хөлс хүч зарцуулсан нь бас Алба ба Албаны Үнэн. Харьцангуй үнэн ч, туйлын үнэн ч Алба ба Албаны Үнэн. Таны бүх амьдрал Алба ба Албаны үнэн. Эрэлт хэрэгцээ бол Албаны Үнэн. Жишээлбэл мөнгөгүй хүнд мөнгө бол, өвчтэй хүнд эрүүл мэнд бол Албаны Үнэн. Бас эрэлт хэрэгцээгээ хангахыг Албаны Үнэн гэнэ. Надад энэ хэрэгтэй, надад энэ хэрэггүй, гэвч аль ч талаасаа Алба ба Албаны Үнэн. Оршихуй бол Алба Албаны Үнэн.
        АЛБАНЫ ҮНЭН БОЛ ХУВЬСМАЛЫН ҮНЭН
   
    Үнэмлэхүй үнэнгээр байгаль ба бурханыг өөрчлөгдөшгүй мөнх хэмээн сэтгэв. Албаны Үнэнгээр байгаль ба бурхан өөрчлөгдөнө. Жишээлбэл үнэмлэхүй үнэнгээр мөнхийн гал, мөнхийн ус оршино. Албаны Үнэн ба Албаны Капиталаар усыг гал, галыг ус болгож болно. Үнэмлэхүй үнэнгээр мөнхийн тэнгэр, мөнхийн газар оршино. Албаны Үнэн ба Албаны Капиталаар тэнгэрийг газар, газрыг тэнгэр болгон хувиргаж болно. Үнэмлэхүй үнэнгээр мөнхийн матери, мөнхийн ухамсар оршино. Албаны Үнэн ба Албаны Капиталаар материйг ухамсар, ухамсарыг матери болгон хувиргаж болно. Үнэмлэхүйн үнэнгээр мөнхийн эр, мөнхийн эмийг сэтгэв. Гэтэл Албаны Үнэн, Албаны Капиталаар эрийг эм, эмийг эр болгон хувиргаж болно. Хүйс бол мөнхийн биш хувьсмалын бүтээл. Орчлон бол Албаны Үнэн буюу Хувьсмалын Үнэн. Хувьсмалаар ус ба гал, тэнгэр ба газар, матери ба ухамсар бүтээгдэв. Нарны гэрлийг ус болгоно, усыг нарны гэрэл болгоно. Орчлон хувьсмал тул байгалийг Албаны Байгальд, Албаны Байгалийг байгальд хувьсгаж болно. Хувьсмалаар уснаас амьдрал бүтээгдсэн бол, галнаас ч амьдрал бүтээгдэнэ. Үнэмлэхүйн үнэнгээр хулганаас заан төрөх ёсгүй. Албаны Үнэн ба Албаны Капиталаар хулганаас заан, заанаас хулганыг төрүүлж болно.
     ЭРХ ТЭГШ ҮР ТӨГС ЭРХ АШГИЙН ҮНЭНГ АЛБА БА АЛБАНЫ ҮНЭН ГЭНЭ

     Зөвхөн сайн үйлийг Алба, муу үйлийг Алба биш гэж болохгүй. Сайн үйл ч, муу үйл ч аль аль нь Алба. Албыг бүтээсэн л бол Албаны Үнэн болно. Зөвхөн ариуныг үнэн болговол дарангуйлал болно. Хүний үйл ч, орчлонгийн үйл ч Алба ба Албаны Үнэн. Сайн үйл ч, саар үйл ч Алба ба Албаны Үнэн. Албаны Үнэн бол Эрх Тэгш Үр Төгс эрх ашгийн үнэн. Хэн нэгний үнэнг үнэн болговол дарангуйлал болно. Бүхний эрх ашгийн үнэнг Алба ба Албаны Үнэн гэнэ. Алба ба Албаны Үнэнд үнэмлэхүйн үнэн оршихгүй. Бурханы үйл ч, бурхангүйн үйл ч Алба. Албыг бүтээсэн л бол Эрх Тэгш Үр Төгс Алба ба Албаны Үнэн. Албаны Үнэнг Орчлонгийн Үндсэн Хуулийн Үнэн гэнэ. Дарангуйлал нь бузраас биш ариун буюу үнэмлэхүй үнэнгээс төрдөг. Үнэн бол орчлонгийн оршихуйн эрх ашгийг хөндөнө. Зөвхөн үнэнг үнэн гэж болохгүй, худалч бас үнэн. Аз жаргал бол Алба ба Албаны Үнэн. Үнэн бүхнийг ялах ёстой, жаргал бүхнийг ялах ёстой гэвч аль аль нь Эрх Тэгш Үр Төгс Алба ба Албаны Үнэн. Бузрыг ялсан, ариуныг ялсан орчлон гэж байхгүй. Орчлон бол Алба ба Албаны Үнэн. Үнэнг бодит, худлыг хийсвэр, худлыг бодит, үнэнг хийсвэр гэвч аль аль Эрх Тэгш Үр Төгс эрх ашиг, Алба ба Албаны Үнэн. Үнэн ялавч орчлон эхлэхгүй, худал ялагдавч орчлон төгсөхгүй. Худал ялавч орчлон эхлэхгүй, үнэн ялагдавч орчлон төгсөхгүй. Үнэн хэн нэгний эрх ашгиар биш орчлонгийн эрх ашгиар бүтээгдэв. Хулгайч хулгайч болохын төлөө биш аз жаргалд хүрэхийн төлөө хулгайч болов, цагдаа цагдаа болохын төлөө биш аз жаргалд хүрэхийн төлөө цагдаа болов. Аз жаргал бол Эрх Тэгш Үр Төгс эрх ашгийн үнэний байр суурь. Шашин бол үнэн мөн үү, улс төр бол үнэн мөн үү,.. бүгд Эрх Тэгш Үр Төгс Алба ба Албаны Үнэн. Нэгэн шашны эрх ашгийг үнэмлэхүй болговол нөгөө шашны эрх ашиг зөрчигдөнө. Албаны Үнэн бол суурь үнэн юм. Энэ суурь үнэн дээр ямар үнэнг бүтээх нь эрхэм таниас шалтгаална. Албаны Үнэнг цаастай зүйрлэж болох юм. Энэ цаасан дээр юу бичих эрхэм таны хэрэг, эрх ашиг. Ингэхлээр Албаны үнэн бол Орчлонгийн Үндсэн Хуулийн Үнэн. Орчлонгийн эрх ашгийг хөндөхөд Алба ба Албаны Үнэн хөндөгдөнө. Хонь ба чоно хоёр оршино. Зөвхөн чонын үнэнгээр хонь орших ёстой гэж үү. Бас хонины үнэнгээр чоно орших ёстой гэж үү. Хонь ч, чоно ч эрх тэгш эрх ашиг, аз жаргалын төлөө тэмцэв. Хонь ба чоно хоёрын нийтлэг эрх ашгийн үнэнг Алба ба Албаны Үнэн гэнэ. Буддын шашин ба Христийн шашин оршино. Зөвхөн Буддын шашны үнэнгээр Христийн шашин оршихгүй. Бас Христийн шашны үнэнгээр Буддын шашин оршихгүй. Буддын шашин ч, Христийн шашин ч эрх тэгш эрх ашиг, аз жаргалын төлөө тэмцэв. Буддын шашин, Христийн шашин хоёрын нийтлэг эрх ашгийн үнэнг Алба ба Албаны Үнэн гэнэ.
Эцсийн эцэст Албаны Үнэн бол нээлттэй үнэн. Албаны Үнэнг эрхэм та өөрөө л бүтээнэ.


 2011 оны 12 сарын 12нд Ийнийтэн Сант

www.UNEN.mn сайт
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...