Бэлэн хоол хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг

Их Британийн эмч Рейчеп Томпсон ходоодны хорт хавдар нэмэгдэх болсон шалтгааныг тодруулахаар сүүлийн хэдэн жил энэ чиглэлээр дагнан ажиллажээ.  Тэрээр судалгааныхаа явцад бэлэн хоол тогтмол хэрэглэх нь  ийм эрсдэлд хүргэж болзошгүйг илрүүлсэн байна. Өдөр бүр нэг бэлэн хоол идэхэд шаардлагатай давсны 50 орчим хувийг нэг дор авдгийг Р.Томпсон тогтоожээ. Үүнээс гадна бэлэн хоол нь бусад хагас боловсруулсан бүтээгдэхүүнтэй харьцуулахад хамгийн их давс агуулдаг аж. Давснаас үүдэн гарч болох бас нэг эрсдэл нь ходоодны хорт хавдар гэдгийг дээрх  судалгаа харуулжээ. Хүн өдөрт зургаан граммаас ихгүй давс хэрэглэх нь тогтсон хэмжээ бөгөөд  түүнээс хэтрүүлж хэрэглэвэл биед өвчин үүсгэх эх үүсвэр болдгийг Их Британийн эмч нотолжээ.

 


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • china (182.160.35.217)

    2015-11-28

    Bid nar chinagiin belen xogiin xool idsenees eldev uwchin tusaj baigaa baix.Nomin Minii delgvvr nusad bvx delguurt china belen xool zarxiig xoriglox xeregtei.Oruulj irj baigaa etgeedvvdiig torgoj, bariwchlax, xorix estoi baix.