Өндөгний шар үсэнд тэжээл өгч, бууралтахаас сэргийлдэг

Бүсгүйчүүддээ сануулахад үсээ крантны усаар угаахаас аль болохоор татгалзаж бай. Учир нь крантны усанд олон төрлийн эрдэс давс агуулагддаг учраас үсийг өвчлүүлж, хуурайшуулахын зэрэгцээ өнгийг алдуулдаг. Yсээ буцалгасан зөөлөн усаар угааж заншаарай. Усыг зөөлрүүлэхийн тулд нэг литр усанд цайны хоёр халбага сод хийж буцалгана. Бас байхуу цай үсний өнгийг сэргээж өгдөг сайн талтай. Yсийг буруу угааснаас хугарамтгай болох төдийгүй унадаг. Унаж буй үсийг ганга өвсний хандаар угаахад уналтыг зогсоож, ургалтыг түргэсгэнэ. Бас өнгийг сэргээж гоёмсог харагдуулдаг.

 

Yсээ зөв арчлахад танд дараах зөвлөгөө хэрэгтэй.

 

-Yсээ угаасны дараа хэзээ ч бүү мушгиж бай. Мушгилт нь үсийг хугарамтгай болгодог муу талтай.

 

-Yсээ цэвэр, хуурай алчуураар арчаад 5-10 минут алчуураар орооход гэмгүй. Эвгүй үнэртэй алчуур үсэнд элдэв үнэр шингээж, таныг бүхэл өдрийн турш тавгүй байлгана.

 

-Нойтон байхад нь үсийг самнаж болохгүй. Энэ нь үсний намирсан, хөвсгөр байдлыг алдагдуулдаг.

 

-Yсний сэнс, хайч, индүүг тогтмол хэрэглэхээс аль болох зайлсхийгээрэй. Учир нь үсний өнгийг алдуулж хуурайшуулдаг

 

-Мөн үсэндээ тэжээл өгөхийн тулд сард нэг удаа өндөгний шарыг халбага наранцэцгийн тостой хутгаж хуйхандаа сайтар түрхэнэ. 10-15 минутын дараа үсээ угаана. Энэ арга нь үсийг эрт бууралтахаас сэрэмжилдэг.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • QbmdTKEmKIzjJzeO (188.143.232.43)

    2016-10-15

    174H5K http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • MyIlaMyEwGW (188.143.232.43)

    2016-10-15

    SSymVv http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • MMTweLBgeowLdoVybBL (188.143.232.22)

    2016-08-13

    38xyBI http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • (103.57.92.201)

    2015-12-01

    МОНГОЛЫН ХАЛГАЙ ШАМПУНЬ ХУЙХНЫ ТОС ЗЭРЭГ НЬ ҮСИЙГ ИХ ХУЙРАШУУЛАХ ЮМ САЙН ГЭДЭГ НЬ ХУДЛАА ЮМДАА ҮСНЭЭСЭЭ ТОСЫГ НЬ САЛГАХ ГЭЖ БААХАН УС ҮРЭЭД ЭЦЭСТ НЬ ҮС МААНЬ ХЭТ ХУУРАЙШААД БҮҮР ИХ УНАЛАА ЁСТОЙ ХЭРЭГ АЛГА ШАМПУНААРАА ХУЙХАНДАА ТҮРХЭЭД МАССАЖ ХЙИНЭ Ч ГЭХ ШИГ ХЭЗЭЭ ШАМПУНААР МАССАЖ ХИЙЖ БАЙСЫН ХУДЛАА ХУУРСАН ВИЗНЕС БАЙНАА ХҮНИЙ ҮСЭЭР ТОГЛОЖ БАЙНА ШҮҮ

  • belguun (103.10.21.44)

    2015-01-17

    goe baina