Дэлхийн анхны нисгэгч эмэгтэй

Дэлхийн анхны нисгэгч эмэгтэй Жеррие Кобб нь 1931 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Америкийн Оклахома мужийн Норман хотод мэндэлсэн байна
Дэлхийн анхны нисгэгч эмэгтэй Жеррие Кобб нь 1931 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Америкийн Оклахома мужийн Норман хотод мэндэлсэн байна.Тэрээр анхны нислэгээ 12 настайдаа 1936 оны нээлттэй бүхээгтэй биплан хөлгөөр эцгийнхээ хамт ниссэнээр эхлүүлжээ.
Оклахома хотын ахлах сургуулийн сурагч байсан тэрээр 16-хан настайдаа хувийн нисгэгчийн үнэмлэхтэй болж, 18 насныхаа төрсөн өдрөөр албан ёсны нисгэгчийн эрхтэй болсноор өөрийн рэйтингээ өндөрт өргөж, бие даасан нислэг үйлдэх эрхтэй болж чадаж байсан байна. Ахлах сургуулиа төгссөнийхөө дараа тэрээр Оклахомагийн Коллежид элсэн орж, үргэлжлүүлэн сурч эхэлсэн байна.

Кобб 19 настайдаа эрчүүдэд нислэгийн хичээл орж, 21-хэн настайдаа дөрвөн хөдөлгүүртэй цэргийн бөмбөгдөгч онгоцыг гадаадын Агаарын Хүчнийхэнд биечлэн хүргэж өгч байсан байна. Удалгүй тэрээр Миамигийн онгоцны буудалд ажиллах болж, Дэлхийн хоёрдугаар дайны ахлах нисгэгч Жак Фордтой танилцан, хайр сэтгэлийн холбоотой болсон авч, Номхон Далайд болсон онгоцны ослоор сүйт залуу Жак нь нас барснаар тэдний хайрын түүх эмгэнэлтэйгээр төгсөж байжээ.
1950-аад оны эхээр дайны талбарт нисгэгчээр ажиллаж байсан цэрэг эрчүүд олноороо эргэн ирсэн бөгөөд хүйсийн тэгш эрхийн асуудал хөндөгдөж, эмэгтэй хүн нисгэгчээр ажиллах боломж хаагдаж ирсэн ч, тэрээр өөрийн олж авсан эрх, хуримтлуулсан туршлага, өрсөлдөхүйц рэйтингийнхээ хүчээр энэхүү давалгаанд “хамагдахгүй” үлдэж чаджээ.

1959 онд буюу 28 нас хүрсэн жилээ тэрээр Аеро Инженер Дизайны Компанид менежер нисгэгчээр ажиллаж байсан бөгөөд агаарын тээврийн компанийн чадварлаг цөөн ажилчдын нэг байв. 1960 он гэхэд тэрээр 7000 цаг ниссэн байсан бөгөөд дэлхийн агаарын нислэгийн гурван дээд амжилтыг эвдсэн байлаа. 1959 онд тасралтгүйгээр хамгийн олон цаг ниссэн амжилт, мөн ондоо хөнгөн онгоцоор хамгийн хурдан ниссэн амжилт, 1960 онд хөнгөн онгоцоор 11280 метрийн өндөрт дүүлэн ниссэн амжилтыг тус тус тогтоосон байжээ.

Тэрээр нисгэгчийн үйл хэрэгтээ үнэнч зүтгэхийн зэрэгцээгээр, хүмүүнлэгийн ажилд хүчин зүтгэж, хийсэн ажлаараа Нобелийн шагнал хүртэл гардаж байсан байна. Үүрэгт ажлаа амжилттай биелүүлсээр удалгүй дэлхийн шилдэг нисгэгчдийн тоонд зүй ёсоор багтах болж, хөдөлмөр зүтгэл, байгуулсан гавьяаг нь өөрийн орны төдийгүй Бразил, Колумб, Эквадор, Францын засгийн газар өндрөөр үнэлжээ. Тухайн цаг үедээ Life сэтгүүлээс тодруулдаг Дэлхийн 100 шилдэг залуу эмэгтэйн жагсаалтыг тэргүүлж байсан бөгөөд олон зуун шагналын эзэн болж байсан тэрээр Америкийн сансрын нисгэгчдийн түүхэнд төдийгүй дэлхий дахинд нэрээ мөнхөлж чадсан байна.

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал






  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.131.226.243)

    2012-07-12

    гайхалтай эмэгтэй юм аа