Финикс Санс улирлын 26 дахь хожлоо байгууллаа

 

Хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийин талбайд өнөөдөр маш олон сонирхолтой тоглолт явагдлаа. Эдгээрээс Портлэнд Трэйл Блэзэрс болон Финикс Санс багуудын тоглолтын тоймыг үзүүлье.

 

 

Нортвэст дивизоны тэргүүн баг Портлэнд Трэйл Блэзэрс өнөөдөр өглөө Юс Эйрвэйс цэнтэрт зочлон талбайн эзэн Финикс Санс багтай тоглолоо. Портлэндийн гол тоглогч Ламаркус Олдриж бэртлийн улмаас энэ тоглолтонд оролцоогүй. Түүнийг орлож Дорелл Врайт гараанд гарсан байна. Тоглолт эхлээд талбайн эзэд бага зэрэг илүү тоглолтыг үзүүлж байлаа, Эрик Бледсо Доррел Врайтаас бөмбөгийг тасалж өөрөө 2 оноо авснаар тооны харьцаа 14-11 болгосон.Гэхдээ удалгүй Портлэндийн Крис Каман багийнхаа 22 дахь оноог авчирсан юм.Харин Финикс Сансын Айсайя Томас эхний төгсгөл хэсэгт холын шидэлтээ амжилттай болгосон, Жижиг залуу энэ өдөр 27 оноо авсан н улирлын дээд үзүүлэлт нь байсан юм.Улмаар 1р үед талбайн эзэд 40-29өөр илүүрхсэн бөгөөд эхний хагасыг тэд 66-52 буюу 14 онооны илүүтэй дуусгажээ. 
10-с илүү оноогоор хожигдож байсан ч Портлэндийн залуус бууж өгөхийг хүссэнгүй. Тэд 4р үед оноог барьж чадсан бөгөөд Дамиан Лиллард холын шидэлтээ амжилттай болгож Портлэнд ердөө 1 оноо дутуу болжээ.Удалгүй Никола Батум мөн холын шидэлтээ хийж Портлэнд 3 н оноогоо илүү гарса. Батум энэ улирлын хамгийн сайн тоглолтоо үзүүлж 27 оноо 10н самбар авсан ч Финиксын Эрик Бледсо өнөөдөр онцгой байлаа. Бледсо 33 оноо 10 самбар 6 оновчтой дамжуулалт өгсөн юм. Улмаар 118-113 ийн харьцаатай Финикс улирлын 27 дахЬ хожлоо байгууллаа. Тэд гэртээ хийсэн сүүлийн 7 тоглолтонд ийнхүү хожил авч байна.

 

 

Эх сурвалж: Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)