Лондоны мэр АНУ-д татвар төлөхийг зөвшөөрөв

Лондон хотын захирагч Борис Жонсон үл хөдлөх хөрөнгө худалдах үед хөрөнгийн үнэлгээ өссөнтэй холбоотой олсон орлогынхоо татварыг АНУ-д төлөхийг зөвшөөрчээ. Тэрбээр энэ татварт нийт 100 мянган паунд төлөх гэнэ. Их Британийн улстөрч өмнө нь АНУ-ын эрх баригчдын шаардлагыг хүлээн авах боломжгүй тухай мэдэгдэж байсан ч ирэх сард далайн чинадад айлчлах шаардлагатай болсноос шийдвэрээ өөрчлөхөд хүрсэн байна. Борис Жонсон нь давхар иргэншилтэйгээс Их Британид 1999 онд 470 мянган паундаар худалдан авч, 2009 онд 1.2 саяар худалдсан байшингийн орлогоос АНУ-д татвар төлөх албан шаардлага хүлээн авсан. Лондон захирагч Нью-Йорк хотноо мэндэлж, давхар иргэншилтэй болжээ. Их Британид хөрөнгийн үнэлгээ өөрчлөгдсөнтэй холбоотой олсон орлогын татвар авдаггүй бол АНУ-ын хууль тогтоомжийн дагуу тус улсын иргэд хаана ажиллаж, амьдарч байгаагаасаа үл хамаран татварын орлогын мэдүүлэг бөглөж, татвар төлөх үүрэг хүлээдэг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)