В.Путин И.Сечинийн хүүг одонгоор шагнажээ

Ерөнхийлөгч В.Путин “Рос-нефть”-ийн захирал И.Се-чиний хүү Владимирт Эх орны гавьяаны III зэргийн одон гардуулжээ. “Олон жил шударга хөдөлмөрлөснийхөө төлөө” одон авсан Владимир Сечин одоо 25 настай, “Роснефть” компанид тэнгисийн ёроолоос газрын тос олборлох хэлтсийн захирлын нэгдүгээр орлогчоор ажилладаг байна. Түүнтэй хамт шагнал авсан 18 хүн бүгд “Роснефть” болон түүний охин компаниудад ажилладаг гэнэ. Игорь Сечиний хүү Москвагийн их сургууль (МГУ) дүүргэснийхээ дараа “Газпромбанк”-нд шинжээчээр ажиллаж байгаад “Роснефть”-д орсон аж. “Роснефть”-ийн хэрэгжүүлж буй тэнгисийн ёроолоос газрын тос олборлох төслүүдийн олонх нь барууны хориг арга хэмжээнээс болж зогсчээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.21.106.111)

    2015-01-25

    Jiliin daraa tsergiin potentcialaar delhiid 1-eer tasarhai tsoiloh bno,,

  • nn (203.91.116.74)

    2015-01-23

    daidnaa ch shagandag nuhruu ch ylaldag mundag hun