Л.Цэвэлмаа: Ургийн гаж хөгжил, өсөлтгүй жирэмслэлт нэмэгдэж байна

“...Одооны бүсгүйчүүд хүүхэд тээж чадахгүй, тээсэн хойноо төрүүлж чадахгүй, төрүүлсэн хойноо арчилж чадахгүй болж дээ... ” хэмээн эмэгтэйчүүдийн туршлагатай нэгэн эмч хэлж байхыг сонсоод энэ бүхэн юутай холбоотой, түүний гол шалтгаан нь юу юм бол гэж эрхгүй бодож билээ. Мэдээж бүгд ийм биш, олон эх эсэн мэнд амаржиж, олон хүү, охин ээж аавыгаа баярлуулан хорвоод дуугаа хадаан мэндэлж байна. Тиймээс ч тун удахгүй манай улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авах гэж байгаа билээ. Ингээд энэ салбарын халуун тогоонд ажиллаж байгаа “Хүрээ” амаржих газрын Төрөх тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн их эмч Л.Цэвэлмаатай эх, хүүхдийн эрүүл мэндийн талаар ярилцлаа. 
 

-Хүүхэд тээж буй эхчүүд ямар нэгэн өвчин эмгэгтэй байх нь ихэсч байна гэх боллоо. Энэ нь юунаас шалтгаалж байна вэ? 
 

-Жил бүр төрөлт нэмэгдэж байна. Энэ хэрээр эрхтэн тогтолцооны эмгэгтэй болон БЗХӨ -тэй эхчүүдийн тоо өсч байна. Ийм төрлийн өвчин эмгэгтэй эхчүүдийн хувьд төрөлт хэвийн бус, хүүхэд эрүүл саруул байх нь эргэлзээтэй. Нэг талаараа жирэмсэн эхчүүд эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаатай холбоотой. Ямар нэгэн өвчтэй тохиолдолд түүнийгээ эмчлүүлэхгүй бол өөрт болон урагт хэрхэн сөргөөр нөлөөлөх вэ гэдгээ тэд ойлгодоггүй. Гэхдээ жирэмсэн эхчүүдэд ганцхан буруу өгч болохгүй. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь өөрчлөх ёстой. Учир нь, хүмүүс өвдсөн хойноо эмнэлэгт хандах бус өвдөхөөсөө өмнө өөрийгөө эрүүл байлгах хэрэгтэй. Үүнийг аль аль талдаа ойлгож, үүрэг мэт хандах ёстой. Ийм ойлголтгүй учир дээрх асуудал гарч байна. Тухайлбал, манай эмнэлэгт өнгөрсөн жил элэгний эмгэгтэй 54 эх хүүхэд төрүүлсэн бол энэ жил 117 болсон байх жишээтэй. 
 

-Жирэмсэн эх БЗХӨ- тэй байгаа тохиолдолд хэвлий дэх хүүхдэд сөргөөр нөлөөлөх үү. Хэрхэн эмчилгээ хийлгэх ёстой вэ?
 

 -БЗХӨ дотроо олон янз байдаг. Тэдгээрээс жирэмсэн эхчүүдийн дунд тэмбүү өвчин зонхилж байна. Энэ жил манай эмнэлэгт тэмбүүтэй 138 эх төрсөн. Мэдээж, БЗХӨ эхийн хэвлий доторх урагт сөргөөр нөлөөлдөг. Ураг халдвараар өвчлөх хүндрэлийг үүсгэнэ. Ганцхан тэмбүү өвчин гэлтгүй жирэмсэн эхийн биед ямар нэгэн байдлаар үрэвслийн голомт байвал урагт халдвар үүсгэх магадлал өндөр. Тухайлбал, тэмбүү өвчтэй эхээс төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрдөг. БЗХӨ-тэй жирэмсэн эхчүүд ганцаараа эмчилгээ хийлгээд ямар ч нэмэргүй. Бэлгийн харьцаанд орж буй хүнтэйгээ заавал цуг эмчилгээ хийлгэх ёстой. Ингэснээр эрүүл хүүхэд төрнө. Уг нь жирэмсэн эмэгтэйчүүд эхний гурван сарын дотор жирэмсний хяналтад орж, нарийн шинжилгээг өгдөг. Тухайн үед эмгэг өвчтэй гарсан тохиолдолд төрөхдөө бэлт гэж, эмчилгээ хийлгэх ёстой. Гэтэл сүүлийн үед жирэмсэн эхчүүд шинжилгээгээр БЗХӨ-тэй гэж оношилсон боловч стандартын дагуу эмчилгээндээ хамрагдахгүй байна. Тиймээс энэ төрлийн өвчлөлтэй ирж төрөх нь их байна.
 

 -Төрөлхийн тэмбүү өвчтэй хүүхдэд эмчилгээ хийдэг үү? 
 

-Тэмбүү бол эдгэрдэг өвчин. Эх, хүүхэд аль нь ч ялгаагүй эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эдгэрнэ. Гэхдээ нярайн хувьд янз бүр байдаг. Халдвар нярайн биед хэтэрхий гүнзгий тархсан тохиолдолд тархи мэдрэлийн систем, дотор эрхтэнүүдэд нь өөрчлөлт ордог. Өөрөөр хэлбэл, хүндэрсэн буюу эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай тохиолдолд ЭХЭМҮТ-ийн Нярайн эмгэгийн тасаг руу шилжүүлдэг. Шатлалынхаа дагуу шилжүүлнэ гэсэн үг. Аль эсвэл зөвлөгөө өгч, өрхийн эмнэлгийн эмч нарын хяналтад эх, хүүхдийг эмнэлгээс гаргадаг. 

 

-Ургийн гажиг нэмэгдэх хандлагатай болсон нь юунаас шалтгаалж байна вэ. Жирэмсэн эхчүүд юуг анхаарах ёстой бол? 
 

-Ургийн гажиг гэдэг нь ураг үүсч хөгжих үед гаднын ямар нэгэн таагүй нөлөөний улмаас эд эрхтэнд нь эмгэг үүсэхийг хэлдэг. Ураг бүрэлдэх эхний гурван сарыг хамгийн эмзэг үе гэж үздэг. Мөн жирэмслэхийн өмнөх үе ч чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймээс эмэгтэйчүүд маань жирэмслэлтэд биеэ бэлдэж, өөрийгөө эрүүлжүүлэх нь чухал юм. Ялангуяа жирэмсний эхний гурван сард хоол унд, ажлын орчин нөхцөлөө зөв зохицуулах хэрэгтэй. Жишээлбэл, эм тариа, архи, тамхи, химийн бодисын найрлага бүхий бүтээгдэхүүнээс хол байж, дархлаагаа сайжруулах, биеэ чийрэгжүүлэх, сэтгэл санааны хувьд тайван байх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд ургийн гаж хөгжил, өсөлтгүй жирэмслэлт аль, аль нь нэмэгдэж байна. Манай эмнэлгийн хувьд төрөлхийн гажигтай хүүхэд өнгөрсөн жил 23 байсан. Харин энэ жил 36 болсон. Үүнд яг тийм зүйл нөлөөлж байна гэж хэлэх нь өрөөсгөл. Ерөнхийдөө нийгэм, эдийн засгийн хүчин зүйл нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, жирэмсэн эхийн амьдрах орчин, амьдралын нөхцөл чухал гэсэн үг. Манай амаржих газар Сонгинохайрхан дүүргийн жирэмсэн эхчүүдэд үйлчилдэг. Тус дүүргийн дийлэнх хувийг гэр хорооллын айлууд эзэл дэг учир агаарын бохирдол ихтэй. Учир нь, агаарын бохирдол мэдрэлийн системийн талдаа асар их нөлөөтэй. Эмэгтэйчүүд жирэмсэн болсон цагаасаа амин дэм, эрдэс, кальцитай эрүүл хоол хэрэглэх ёстой. Эмч нар ч ийм зөвлөгөө өгдөг. Гэтэл өнөөгийн нийгэмд бодит амьдрал дээр эрүүл хоол хүнс хэрэглэх нь битгий хэл хоногийнхоо хоолыг арай ядан залгуулж буй эх олон байдаг. Нийгмийн стресс, сэтгэл зүйн дарамт, агаарын бохирдол, эрүүл бус хооллолт зэрэг янз бүрийн хүчин зүйл урагт нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. Тиймээс жирэмсэн эхчүүд амьдарч буй орчин, хэрэглэж буй хоол хүнсэндээ онцгой анхаарах нь зүйтэй. 
 

-Ургийн гажиг үүссэн ч зарим тохиолдолд эрүүл болох боломж байдаг уу? 
 

-Ургийн гажгийг засах боломжтой ба боломжгүй гэж хуваадаг. Хүнд хэлбэрийн гажгийг засах боломжгүй. Харин уруул, тагнайн сэтэрхий, өрцний болон хүйн ивэрхий, илүү дутуу хуруу зэрэг гажгийг төрсний дараа эмчлэх боломжтой гэж үздэг ч эмгэгтэй хэсгийн хэмжээнээс ихээхэн хамаардаг. 
 

-Зарим эх эход олон харуулах нь муу гэдэг. Ийм тохиолдолд эх болон хүүхдэд сөрөг нөлөөтэй юу? 
 

-Эхо оношлогоо урагт сөрөг нөлөө байхгүй. Өндөр хөгжилтэй орнуудад жирэмсэн эхийг сар тутамд эход харуулахыг зөвлөдөг. Зарим хүн эхог рентген оношлогоотой адил гэж андуурдаг. Эхо нь рентген шиг цацрагийн ачаалал, хортой нөлөөг үзүүлдэггүй. Манай улсын хувьд эрүүл мэндийн бодлогодоо жирэмсний таван сартайд эход заавал харуулахыг шаарддаг. Гэхдээ зөвхөн таван сартайд нэг удаа эход үзүүлэх нь учир дутагдалтай. 
 

-Ямар нэгэн шалтгаанаар нэлээд хожуу төрөх тохиолдол байдаг. Ийм хүмүүсийн хувьд төрөлтийн үед хүндрэлтэй зүйл гардаг уу? 
 

-28 наснаас дээш төрөлтийг хожуу, анхан төрөлт гэж үздэг. Нас нэмэхийн хэрээр тухайн эмэгтэйчүүдийн бие организмд тодорхой хэмжээний өөрчлөлт гарч байдаг. Тиймээс 28-аас доош насныхантай харьцуулахад илүү хүндрэл гарах талтай. Сүүлийн жилүүдэд хожуу анхан төрөгчид нэмэгдэж байна. Энэ нь эмэгтэйчүүдийн гэр бүл төлөвлөлттэй холбоотой байх. Өөрөөр хэлбэл, цаг үеэсээ шалтгаалан нийгэмд өөрийн гэсэн байр сууриа эзэлж байж, үр хүүхэдтэй болно гэж эмэгтэйчүүд ярьдаг болсон. Тийм ч буруу биш л дээ. Гэхдээ хожуу төрөлтөөс аль болох татгалзах хэрэгтэй. 
 

-Зарим эмэгтэй жил дараалан хүүхэд төрүүлэх тохиолдол байдаг. Хэдэн жилийн зайтай хүүхэд төрүүлбэл тохиромжтой вэ? 
 

-Эмэгтэйчүүдийн нөхөн үржи- хүйн нас бол 18-40 нас. Гэхдээ 18- 25 насны хооронд анхны хүүхдээ төрүүлбэл зүгээр. Үүнээс хэтэрвэл хожуу төрөлтөд орно гэсэн үг. Эхчүүдийн төрөлт хоорондын хугацаа хоёроос гурван жил байх нь илүү зохимжтой. Тухайн хугацаанд эхчүүд дараагийнхаа төрөлтөд бэлтгэдэг. Өөрөөр хэлбэл, эхийн бие организм дараагийн хүүхдийг тээж, төрүүлэхэд бэлэн болно гэсэн үг. 
 

-Жирэмсэн эмэгтэйчүүд өвдөлтөөсөө болоод кесарево хагалгаа хийлгэхийг хүсдэг гэсэн. Ямар заалттай тохиолдолд энэ хагалгааг хийдэг вэ?
 

 -Эхийн болон ургийн талаас туйлын болон харьцангуй заалттай тохиолдолд кесарево хагалгаа хийдэг. Тухайлбал, эхийн талаас эрхтэн тогтолцооны хүнд эмгэгтэй, хүүхдийг төрөх замаар төрүүлэх боломжгүй тохиолдолд хийдэг. Артерын даралт хэт ихэссэн, нүдний болон зүрх судасны хүнд эмгэгтэй үед. Мөн өмнө нь кесарево хагалгаатай төрсөн эхчүүд хийлгэдэг. Гэхдээ өмнө нь хагалгаа хийлгэж байсан ч гэсэн оёдол нь бүрэн эдгэсэн тохиолдолд эмчийн хяналтын дагуу төрөх замаараа төрж байгаа тохиолдол бий. Гэхдээ яалт ч үгүй нэгээс хоёр удаа кесарево хагалгаа хийсэн эхчүүд дараагийн удаа дахин хийсвэрээр төрнө. Харин ургийн талаас хэт их том, буруу байрлалтай тохиолдолд мөн энэ хагалгааг хийдэг. Түүнээс биш хүссэн хүн бүрт хийх ёсгүй. Манай эмнэлгийн хувьд кесарево хагалгаа 27.9 хувьтай байна. Үүнийг төрж буй эхчүүдийн тоотой харьцуулахад олон улсынхаа түвшинд байгаа юм. 

 

-Эхийн хэвлийд буй хүүхэд хэдэн килограмм байгаа тохиолдолд хэт том гэж үздэг вэ? 
 

-Ураг эхийн хэвлийд 4.5 кг байвал хэт том гэж үздэг. Ерөнхийдөө ийм ураг төрөх нь сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Ураг тээж буй эх эрхтэн тог толцооны эмгэг, чихрийн шижин тэй бол хүүхэд гэдсэндээ хэт их томордог. Мөн жирэмсэн эхчүүд төрөл бүрийн эрдэс бодис, витамин, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ихээр хэрэглэх бол- сонтой холбоотой гэж боддог. Харин эхийн хэвлий дэх хүүхэд 2.8- 3.8 кг байвал хэвийн хэмжээтэй гэж үздэг. 
 

-Анхан төрөгчид хүүхдээ төрүүлэх үед ямар нэгэн эрсдэл гаргахгүйн тулд юуг илүү их анхаарах ёстой вэ? 
 

-Юуны түрүүнд Эрүүл мэндийн сайдын тушаалаар жирэмсний хяналтад эхний гурван сард багтаж орох ёстой. Гэтэл жирэмсэн эхчүүд эхний гурван сард багтаж хяналтад орох нь хангалтгүй байна. Зарим тохиолдолд анхан төрөгчид жирэмсэн болсноо мэдэхгүй хүүхдээ томруулдаг. Зарим нь мэдсэн атлаа хувийн шалтганааас болж хяналтдаа орохгүй хойшлуулдаг. Энэ мэтээр цаг алдаж, хүүхдээ томорсон хойно нь хяналтад ордог. Үүнээс гадна төрөлтийн үеийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтад хамрагдах хэрэгтэй. Тус сургалтад суух эхчүүдийн идэвхи сул байна. Тиймээс анхан, давтан аль, аль нь төрөлтийн үеийн мэдлэг муу. Төрөлтөд өөрийгөө бэлтгэхгүй байна гэсэн үг. Тиймээс төрөх гээд өвдөж ирсэн эхчүүд гадна орчинтойгоо харилцах харьцаа нь алдагдаж зүй бус үйлдэл гаргадаг талтай. Жирэмсэн байх арван сарын хугацаандаа тухайн хүн төрөх үеийн өвдөлтийг хэрхэн зохицуулах, яаж зөв амьсгалах, дүлэх зэргийг мэддэг болсон байх ёстой. Гэтэл наад захын ийм мэдлэггүй эхчүүдэд дээрх мэдээллийг богино хугацаанд олгох ямар ч боломжгүй.


 

С.ЮМСҮРЭН
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • sanser (202.179.2.118)

    2016-07-22

    Би таван сайхан хүүтэй Казах аав байна. Би хүүхдүүдийнхээ эхнэр болох охидыг аавынхаа7-9 үе ,эхийнхээ3үе удмаа мэдэхгүй бол хөөж явуулна, тэгэх ч эрхтэй.ЕС дэхи өвөг нэгтэй минийЭЦЭГ ТАЛИЙН холдож буй хамаатнууд маань багаар бодоход 20,000 хүн байгаа байх.ДОЛООгоосТАВ дахьӨВӨӨ нэгтэй бүр ойрийн АХ ДҮҮСмаань15,000-10,000 орчим хүн байх магадтай,ЭНЭ олон хүн, хол ойр бүр хилийн чанадад тусгаарлагдаж олон зуун жил элээсэнч ҮР ХОЙЧИС нь ЭЛГЭН ТӨРӨЛ САДНАА ТАНИЖ МЭДЭЭД байдаг нь ХАМГИЙН ГАЙХАМШИГТАЙ юм..Эцэг талаа барьж УРАГ ОВГОО үргэлжлүүлэх ЁСИЙГ ШЕЖИРЕ гэх бөгөөд КАЗАХУУДЫН хувид АЛТ ЭРДЭНЭЭС ч ИЛҮҮ НАНДИН ӨВ СОЁЛ ЮМаа.КАЗАХуудад ДАУН,АУТИЗМ.ГЕМОФИЛЯ зэрэг цус ойртолтын өвчин бараг байдаггүйн ШЕЖИРээгээ чандлан баримталсны АЧ билээ.Би төв аймгийн нэгэн суманд төрөөд өдийг хүртэл бараг халх болтлоо амьдарч байна.Манай сумынхан өөрийн болоод өрөөлийн адууны удам судрыг сайн мэддэг мөртлөө өөрийнх нь өвөг дээдсийг асуухаар өвөө ааваасаа цааш огт мэдэхгүй.Гэр бүл ураг барилдах нь МАШИД ЭРГЭЛЗЭЭТЭЙ бэр хургэнийхээ нутаг ус аав ээжийн асуугаал боллоо ТӨӨРСӨН ЦУСАН ТӨРЛИЙН ЖИР ЖИРЭНЦЭРҮҮД НЭГНЭЭН ОЛООД ГЭРЛЭЭД БАЙГААМ БУСУУ..Мөн газар усаар баримжаалах нь бас буруу хүний үр удам хаашаа ч нүүдэллэн тархан сууршсан байж болно шүү дэ. Манай сумынхны 80 хувь нь БОРЖИГОН болцон ХОЛИОН БАНТАН энэ нь МОНГОЛ улсын нөхөн үржихүй болон хүчирхэгжин хөгжихөд том саад АЮУЛ бусуу..

  • sanser (202.179.2.118)

    2016-07-22

    Би таван сайхан хүүтэй Казах аав байна. Би хүүхдүүдийнхээ эхнэр болох охидыг аавынхаа7-9 үе ,эхийнхээ3үе удмаа мэдэхгүй бол хөөж явуулна, тэгэх ч эрхтэй.ЕС дэхи өвөг нэгтэй минийЭЦЭГ ТАЛИЙН холдож буй хамаатнууд маань багаар бодоход 20,000 хүн байгаа байх.ДОЛООгоосТАВ дахьӨВӨӨ нэгтэй бүр ойрийн АХ ДҮҮСмаань15,000-10,000 орчим хүн байх магадтай,ЭНЭ олон хүн, хол ойр бүр хилийн чанадад тусгаарлагдаж олон зуун жил элээсэнч ҮР ХОЙЧИС нь ЭЛГЭН ТӨРӨЛ САДНАА ТАНИЖ МЭДЭЭД байдаг нь ХАМГИЙН ГАЙХАМШИГТАЙ юм..Эцэг талаа барьж УРАГ ОВГОО үргэлжлүүлэх ЁСИЙГ ШЕЖИРЕ гэх бөгөөд КАЗАХУУДЫН хувид АЛТ ЭРДЭНЭЭС ч ИЛҮҮ НАНДИН ӨВ СОЁЛ ЮМаа.КАЗАХуудад ДАУН,АУТИЗМ.ГЕМОФИЛЯ зэрэг цус ойртолтын өвчин бараг байдаггүйн ШЕЖИРээгээ чандлан баримталсны АЧ билээ.Би төв аймгийн нэгэн суманд төрөөд өдийг хүртэл бараг халх болтлоо амьдарч байна.Манай сумынхан өөрийн болоод өрөөлийн адууны удам судрыг сайн мэддэг мөртлөө өөрийнх нь өвөг дээдсийг асуухаар өвөө ааваасаа цааш огт мэдэхгүй.Гэр бүл ураг барилдах нь МАШИД ЭРГЭЛЗЭЭТЭЙ бэр хургэнийхээ нутаг ус аав ээжийн асуугаал боллоо ТӨӨРСӨН ЦУСАН ТӨРЛИЙН ЖИР ЖИРЭНЦЭРҮҮД НЭГНЭЭН ОЛООД ГЭРЛЭЭД БАЙГААМ БУСУУ..Мөн газар усаар баримжаалах нь бас буруу хүний үр удам хаашаа ч нүүдэллэн тархан сууршсан байж болно шүү дэ. Манай сумынхны 80 хувь нь БОРЖИГОН болцон ХОЛИОН БАНТАН энэ нь МОНГОЛ улсын нөхөн үржихүй болон хүчирхэгжин хөгжихөд том саад АЮУЛ бусуу..

  • Хурдан мөнгө олох арга 2015 оны 01 сарын 25 Инт (202.179.11.246)

    2015-01-25

    Хурдан мөнгө олох арга 2015 оны 01 сарын 25 Интернэтээр хэрхэн хурдан мөнгө олж болох вэ? зөвлөгөө уншаарай. 7 хоног тутамд 50$, сард 250$, 3 сард 1000$ олох алтан боломж бидэнд байна шүү. http://www.cashfiesta.com/php/join.php?ref=latsyrc Би хүмүүс нэтээр мөнгө олдог талаар анх шал дэмий худлаа гадаадын хүмүүсийн л хийдэг ажил гэж санадаг байлаа. Тэгээд гарзтай юм биш гэж шийдэн үүнийг хийсэн юм. Тэгээд нэтээр мөнгө олдог талаар олон аргыг судалж үзлээ. Гурван төрлийн нэтээр мөнгө олох ажил хийсэн боловч ганцхан энэ аргаар л мөнгөө гар дээрээ авч чадсан юм. Анх нэг сар хүлээгээд гэрийн хаягаар авчирч өгнө гэсэн чек байдаггүй. Харин сар хагасын дараа хүссэн захиагаа хүлээн авч дугтуйгаа нээтэл...нүдэндээ ч итгэсэнгүй. Чекээ аваад банкинд очлоо... Мөнгө солиулах хураамж 4700 төгрөг төлөөд 150 доллар авсан шүү. Дараа сард нь дахиад нэг дугтуй. Гэрийн хаягаар хүргэж ирсэн бөгөөд би ч нүдэндээ итгээгүй шүү. Мөнгөний чек ирдэг юм байна лээ. Тэрийгээ банкаар солиулаад бэлэн мөнгө болгож авдаг. Энэ бол хамгийн найдвартай бөгөөд амархан мөнгө олох арга шүү. Гол нь ямар ч элсэлтийн хураамж энэ тэр дансны дугаар шаардахгүй. Таны нэр, овог, гэрийн хаяг чинь л байхад хангалттай. Ихэнх ихэнх хүмүүс хулганыхаа заагчийг байнга сурталчилгааны самбар дээрээ байрлуулдаг, үүнээсээ болж ажлаа алддаг гэсэн буруу ойлголттой байдаг. Тийм биш cashfiesta программын талаар доор дэлгэрэнгүй тайлбарласан болно Мөн бүртгүүлэхдээ хэрэглэгчид албан ёсны хаяг адрессаа буруу бөглөснөөс ЧЕК очих шийдвэр цуцлагддаг тиймээс ихэнх нь худлаа гэж ярьдаг. Ингээд би өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөж үйл ажиллагаагаа яаж явуулах талаар тантай ч бас мэдээллээ хуваалцаж байгаа юм. Танд танилцуулж буй Cashfiesta program нь нэг төрлийн интернет зарын самбар бөгөөд зар сурталчилгааг нь интернетээр vзсэний төлөө мөнгө авч байгаа юм гэдгээ хамгийн тvрvvнд ойлгож авах хэрэгтэй. Та сурталчилгааг нь vзээд харин тvvний оронд өөрт чинь мөнгө өгнө. Сурталчилгааг харуулах самбар бvхий жижигхэн програм татаж авах ба таньд ямар ч саад болохгvй юм байна. Дээгvvр нь хулганы заагчаа гvйлгэхэд нэг нэгж таны дансанд орох бөгөөд 1000 нэгж нь 1,666 доллар болдог. Заагчаа тэр самбар дээр байрлуулаад байх юм бол 5 секунд тутамд нэг нэг нэмэгдах ба энэ нэгж 5 секунд тутамд нэмэгдсээр байгаад 1000 хvрэх vед таны дансанд нэг доллар орно гэсэн vг. Харин мөнгөө чекээр авдаг юм. Цагт самбараараа 600 оноо цуглуулах боломжтой. Онооны vнэлгээний дээд боломж 1000 оноо=1.666$. Төлбөрөө авч болох доод хэмжээ: 50$. Өөрөөр хэлбэл таны дансан дахь мөнгө 50$ болонгуут тань руу чек явуулах юм байна. Миний танилцуулгаар элссэн 8 хүн, тэр 8-ийн араас элсэж орсон 20 хүн. Ингээд би нэг сарын дотор 36 гишүүн дагуулсан хүн болж байна. Ар араас маань гишүүдийн тоо тасралтгүй цувсаар л байгаа. Анхдагч гэдэг сайхан байгаа биз. Ямар байна даа. Та байсан бол үүнийг хийлгүй зүгээр өнгөрүүлж чадах байсан гэж үү. Араасаа гишүүн элсүүлэхгүй байж болох ч гэсэн таны танилцуулгаар элссэн 5 гишүүн бүрд 15% шагнал бодож олгогдох учраас та бүү эргэлзээрэй. Та хамгын гол нь чек хvлээж авах хаягаа англиар vнэн зөв тодорхой бичиж өгөх хэрэгтэй. Тэр хаягаараа мөнгөө авна. Ихэнх хvнд чек хvлээж авах найдвартай хаяг байдаггvй, англи хэлний мэдлэггvйгээсээ болж мөнгөө авч чаддаггvй. Тиймээс vvнийг сайн анхаарах хэрэгтэй. Таньд шуудангийн хайрцаг байдаг бол маш сайн. Эсвэл өөрийн ажилладаг албан газрын шуудангийн хайрцагны дугаар ажлын хаягаар авч болно. Хамгийн гол нь тасралтгvй ажиллаж байж энэ мөнгө байнга орж ирнэ гэдгийг санаарай!” http://www.cashfiesta.com/php/join.php?ref=latsyrc 1. Login ID ————– гишvvнээр элсэн орох нэр (3-с дээш vсэг) 2. Password —– ——-нууц vг (4-с дээш vсэг) 3. Verify password —– нууц vгийг давтаж бич 4. First name ——— нэр (англи галигаар, жинхэнэ нэр тань шүү) 5. Last name ——— овог (англи галигаар, мөн жинхэнэ овог) 6. Street address —- мөнгөний чек хvлээн авах газрын хаяг. Тоот, байрны дугаар, хороо, хороолол, дvvрэг гэсэн дараалаар бичээрэй. Жишээ нь /29 number, 24 apartment, 3 regimental, Chingeltei district, Ulaanbaatar city, Mongolia /эндээс number-хаалганы номер,apartment-байрны дугаар, regimental-хорооны дугаар, district-дүүрэг тань юм шүү. Дээрх бичсэн хаягаар тань мөнгөний тань чек ирдэг тул зөв бичих шаардлагатай шүү. Ажлын хаягаа бичсэн ч болно. Гэрийн хаягтай ижил бичих бөгөөд ялгаатай тал нь та байрныхаа дугаарын оронд ажлын хаягаа бичих бөгөөд хаалганы номер бичих шаардлагагүй. Дээр таны нэр, овог байгаа учир ажил дээр чинь таны нэрээр хүргэж өгөх болно. 7. City ——————- хотын нэр /англи галигаар/ 8. ZIP/Postal code —– шуудангийн дугаар. Дунд нь байдаг зураасыг орхиж бичнэ. Жишээ нь: 145-146 бол 145146. Шуудангийн хаяггүй бол та 976 гэж бичиж болно. 9. State ———————-хоосон орхи. АНУ-д амьдардаг хvмvvст зориулагдсан 10. Province ——————хоосон орхи. 11. Country ——————амьдарч байгаа орныхоо нэрийг сонгоно. (South Korea, Mongolia, Japan) 12. E-mail address ———–E-mail хаягаа vлдээ../жинхэнэ бол сайн шүү.Энэ хаягаар тань mail ирнэ./ 13. Verify e-mail address —E-mail хаягаа дахин бич. 14. year of birth————–төрсөн он, сар, өдөр - gender——————хvйс - education————–боловсрол - Annual household income———өөрийн сарын орлого /аль нэгийг сонго чухал биш/ - Industry—————–ажил мэргэжил /аль нэгийг сонго/ - Title———-албан тушаал /аль нэгийг сонго/ 15. Please tell us why you use internet (check all that apply)——- интернетийг ямар зорилгоор ашигладаг вэ? (3-с доошгvйг сонго) 16. What do you search for or buy online ( check all that apply)– Online- аар авах хvсэлтэй зvйлс (3-с доошгvйг сонго) 17. Earn cash by subscribing to…………will be kept confiden——–e-mail хvлээн авах уу. (тэмдэглэ) 18. Preferred check size——–авах мөнгөний хэмжээг 50$-с эхлээрэй. Хамгийн доод тал нь 50$ цугларахад илгээнэ гэсэн vг юм шvv 19. Referred by —————–Танд cashfiesta-г танилцуулсан хамтрагч гишvvний нэрийг latsyrc гэж бичиж өгнө. Refferred by гэдэг нь таныг хэн урьсан бэ гэсэн үг. Cashfiesta-г танилцуулсан хамтрагч гишvvний нэр байж таньд ч надад ч ашигтай байх болно. (энэ тухай дараа өгvvлнэ) 20. I have read and understand the Member Agreement—–Гишvvний гэрээг зөвшөөрч байна. /заавал тэмдэглээрэй/ 21. Submit Registration —> Эцэст нь үүнийг дарснаар та гишvvнээр элсэх болно. Хэрэв бөглөх хуудас дутуу юм уу буруу бөглөгдсөн эсвэл таны гишvvний нэр давхардсан тохиолдолд алдааг error гэсэн улаан бичигтэй цонх танд тэмдэглэн зааж өгөх болно. 1. Самбарын байршилыг солих (дээр, доор). 2. Таны дансны тоо бvртгэлийн хуудсыг нээнэ. статистик хуудас (HOME) 3. Хэдэн оноотой болж байгааг заана. (current month pionts) 4. Та одоогоор нийт хичнээн хамтрагч гишvvнтэй байгааг заана.(REFERRALS) Хамтрагчтай байх нь ямар ашигтай вэ? Нэг хамтрагч гишvvн өөрийн нэр дээр урьж оруулснаар таны Level (төвшинд) нэмэгдэж 1-р level-д орох болно. Таны хамтрагч гишvvн нэмэгдэх тусам level нэмэгднэ. Ta өөийн самбараа ажилуулснаар цагт 600 оноо цуглуулах боломжтой. 1-р level таны хамтрагч бүрээс самбараа ажилуулсан 1 цаг тутамд 90 оноо танд нэмэгдэнэ. 2-р level 1 цаг тутамд 42 оноо.г.м. Ta 1-р level (түвшин) 90 points (оноо), 2-р level 42 points, 3-4-5-р level 30 points, 6-р level 18 points, 7-р level 6 points, 8-р level 6 points. Жишээ нь: Таны урьсан 3 хамтрагч гишvvн тус бvр мөн 3 хvнийг урьж оруулсан бол (та>>3хvн>>9хvн>>27хvн>>81хvн>>243>>729>>2187>>6561) 1сард 6963$, 1жилд 83577$ олох боломжтой гэсэн тооцоо гарч байна 5. Самбарын тохиргоо (sittengs) 6. Найз нөхөддөө санал болгох (refer your friends) 7. Ивээн тэтгэгч site-д бvртгvvлж оноо авах (special offers) 8. Самбарыг нуух. (Нуусан тохиолдолд эргээд гаргахдаа баруун доор буланд байгаа энэ зурган дээр 2 товшино. Мөн нуусан vед оноо авах боломжгvй) 9. Самбарыг хаана. (самбарыг хаахад таны хамгийн сvvлийн оноо автоматаар интернетд хадгалагдана. Буцаагаад нээхдээ дэлгэцэн дээрээ байгаа cashfiesta shortcut дээр 2 товшино. Мөн таныг компьютераа асаахад чинь сервертэй холбогдох жижиг шар цонх автоматаар өөрөө гарч ирнэ. ОК товчлуурыг дараад л хамгийн сvvлд сануулсан онооноосоо эхлэн ажиллана.) 10. Сурталчилгааг харуулах самбар 11. Хянах самбар. (Та оноогоо цуглуулж байнa уу? vгvй юу? гэдгийг хянана. тэр сууж байгаа хvvг FiestaBoy хэмээн нэрлэдэг) Хэрэв FiestaBoy ингээд алхаж байвал та оноогоо цуглуулж байна гэсэн vг. Хэрэв FiestaBoy унтаж байвал та оноогоо цуглуулахгvй байна гэсэн vг. Урьж оруулсан гишvvдийнхээ шагналыг авахын төлөө сард 9000 онооноос доошгvйг авсан байх ёстой, гэхдээ мартав аа 9000 оноо нь долоо хоногтл авах оноо учир санаа зоволтгvй. Тус site-г сурталчилахдаа, хvмvvсийн ихээр ордог site-ийн чөлөөт самбар, мөн e-mail list, ажлын зар бvхий хуудас дээр илгээгээрэй. Харин site-н хаягийг бичиж vлдээхдээ өөрийн ID-г сольж бичихээ мартав аа. Энэхvv захиаг дуустал нь уншсан танд баярлалаа. Бvгдээрээ хамт ажиллаж мөнгө хуримтлуулахын төлөө.... урагшаа. Танд амжилт хvсье. Одоо шууд site-д элсэн оръё гэвэл: http://www.cashfiesta.com/php/join.php?ref=latsyrc хаягыг бичиж дээр нь дараарай. Миний урилгын дагуу тус site-д орсноороо GOLD MEMBER буюу алтан гишvvн болох эрхтэй болно. Орчуулсан захидал болон сурталчилгааны захиаг минь дуустал нь уншсан танд баярлалаа. Таныг олз омогийн тэнгэр ивээх болтугай. Хамгийн гол нь та араасаа олон дагагчтай болох тусам таны оноо өндөр болно шүү.

  • (202.9.47.177)

    2015-01-24

    Мөнгө олох хамгийн амархан арга. Үнэхээр өгдөг юм байна. Би анхны 400 доллараа авчихлаа. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://TheWeeklyJob.com/?id=318019 линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 доллар өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа долларын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, Password дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй.