69 дэх их аварга Хакүхо сүмогийн дээд амжилт тогтоов

Японы мэргэжлийн сүмо бөхийн хацү башёгийн 13 дахь өдрийн барилдаан өндөрлөв. Энэ өдрийн барилдаан нэлээд онцлогтой байсан. Башёг тэргүүлэгчийн араас нэхэж буй 70 дахь аварга Харүмафүжи, озэки Кисэносато нар унаж, 69 дэх их аварга Хакүхо давсан тохиолдолд түрүү бөх тодрох байлаа. Ингээд башёгийн гол баатруудын нэг Харүмафүжи нутаг нэгт ёкозүна Какирюүд өвдөг шороодсон. Харин Кисэносато 69 дэх их аварга Хакүход унаснаар Хакүхо мэргэжлийн сүмод 33 дахь түрүүгээ хүртэж түүхэн амжилтын эзэн боллоо. Тэрээр өөрийн хүндэлдэг домогт Тайхо аваргын амжилтаас нэгээр илүү гарч сүмогийн оргилд хүрсэн нь энэ. Тэгвэл манай бусад сүмочоос Араваши, Кагамио нар унах эрхгүй болсон бол Кёкүшюхо тавин хувийн амжилтаа үзүүлэв. Мөн Тамаваши, Токитэнкү нар ес дэх даваагаа авчээ. Ердөө ганцхан даваа авахад цолонд хүрэх боломжтой байсан Тэрүнофүжи ялагдсанаар дахин нэг өдрийн барилдааныг хүлээх болов. Харин Кёкүтэнхо өвдөг шороодсоноор найм дахиа унаж чансаа буурах нь. Сэкивакэ Ичиножо даваагаа нэгээр ахиулжээ. Жюүрёод барилдаж буй Монголын сүмочдоос Сэйро долоо дахь даваагаа авсан бол Азүмарюү тахим буулгав. Ингэснээр тэрээр дахиж унавал чансаа буурах юм. Такаинова, Шотэнрү, Асасэкирюү нар давж, Сакигакэ унасан байна. Хацү башёг 13 өдрийн дараахь байдлаар шинэ дээд амжилтын эзэн Хакүхо тэргүүлж байгаа бол араас нь 10 даваатай гурван бөх байна.

 

Б.Мөнхзул Үндэсний шуудан сонин
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.9.47.177)

    2015-01-24

    Мөнгө олох хамгийн амархан арга. Үнэхээр өгдөг юм байна. Би анхны 400 доллараа авчихлаа. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://TheWeeklyJob.com/?id=318019 линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 доллар өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа долларын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, Password дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй.