Оросын хөнгөн атлетикийн 5 тамирчин эрхээ хасууллаа

ОХУ-ын хөнгөн атлетикийн 5 тамирчин допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тодорхой болж эрхээ хасуулсан байна. Эдгээр 5 тамирчны 3 нь спорт алхааны төрөлд олимпийн аварга болж байжээ.

 

ОХУ-ын допингийн эсрэг агентлагаас улсынхаа хөнгөн атлетикийн 5 тамирчны эрхийг хасч байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Эдгээр тамирчдын дунд спорт алхааны олимпийн аварга Валерий Борчин, Сергей Кирдяпкин, Ольга Канискина нарын нэр багтжээ. Тэднээс гадна 2011 оны дэлхийн аварга Сергей Бакулин, дэлхийн аваргын мөнгөн медалт Владимир Канайкин нарын допингийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тэд хориотой бодис хэрэглэсэн нь тодорхой болсон гэдийг эх сурвалжууд бичиж байна. 28 настай Валерий Борчины эрхийг нь 8 жилээр хасч байгаа бөгөөд энэ хугацааг нь 2012 оны 10р сараас эхэлж тооцох юм байна, Борчин Бээжингийн олимпийн наадмын 20 км-ийн спорт алхааны төрөлд алтан медаль хүртсэн бөгөөд тэрээр өмнө нь 2005 онд мөн шинжилгээндээ бүдэрч нэг жилээр эрхээ хасуулж байжээ. 30 настай Канискина, 35 настай Кирдяпкин нар 3 жил хагасын хугацаатай эрхээ хасууллаа. Тэдний шийтгэлийг хугацааг 2012 оны 12р сараас эхэлж тооцох юм байна.Кирдяпкин 2012 оны Лондоны олимпт 50 км-ийн спорт алхаанд түрүүлж байсан бол Канискина Бээжингийн олимпт 20 км-ийн төрөлд түрүүлж байжээ. Тэгвэл 29 настай .Канайкан өмнөх алдаагаа дахин давтлаа. Тэрээр 2008 онд2 жилээр тэмцээнд оролцох эрхгүй болж байсан бол энэ удаа түүнийг бүх насаар хөнгөн атлетикийн тэмцээнд оролцох эрхийг н хассан байнаа. Харин эдгээр тамирчдаас хамгийн залуу нЬ болох Бакулин 2011 оны дэлхийн аваргын алтан медалаа хураалгах болж байна. Учир нь эдгээр 5 тамирчны 2009-2011 онд гаргасан амжилт, хүртсэн медалыг хүчингүйд тооцох шийдвэрийг гаргасан юм. Ийнхүү сүүлин 6 жил ОХУ-д 25 тамирчин допингийн асуудлаас болж эрхээ хасууллаа.

 

Эх сурвалж: Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)