”Дакар Ралли”-д оролцсон баг тамирчид эх орондоо ирлээ

Автомашин, мотоциклийн олимп буюу 36 дахь удаагийн “Дакар ралли 2015”уралдаан өндөрлөж манай улсаас явсан баг тамирчид амжилттай яваад эх орондоо өнөө өглөө ирлээ. Амжилттай яваад ирсэн Монголын баг тамирчиддаа баяр хүргэе. Монголоос энэ жил анх удаа автомашины төрөлд ОУХМ Н.Лхамаа тэргүүтэй баг тамирчид өрсөлдөхөөр 12-р сарын 18-ны өдөр Аргентинийг зорьсон. ОУХМ Н.Лхамаа өмнө нь Дакар уралдаанд мотоциклийн төрөлд хурд хүчээ сорьж байсан туршлагатай тамирчин юм. Энэ удаад Монгол, Унгарын хамтарсан “Uniqa Sandlander” багийнхан Аргентин улсыг зориод байсан юм. Нийт 25 хүнээс бүрдэх багийн бүрэлдэхүүнд Монголоос 431 дугаартай автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар багтсан бол механикаар спортын мастер Б.Батболд нар явсан билээ. Харин 355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбацогт нар уралдсан. Мөн манай Монгол улсын тамирчид ч өмнөх жилийн амжилтаа ахиулж чадсан юм. 431 дугаартай ОУХМ Лхамаагийн багийхан замаа амжилттай дуусгаж нийлбэр дүнгээр 62-р байранд орсон байна. Мөн энэ төрөлд манай улсаас мотоциклийн төрөлд оролцсон Д.Болдбаатар, Ч.Анар нар замаа амжилттай дуусгаж чадсан бидлээ. Д.Болдбаатар нийлбэр дүнгээр 45-р байр харин анх удаа дакарын замд уралдсан Ч.Анар 78-р байр эзэлсэн юм. 

За ингээд автомашин, мотоциклийн олимп буюу 36 дахь удаагийн “Дакар ралли 2015”уралдаанд амжилттай оролцоод ирсэн нийт Монголын баг тамирчиддаа өндрөөс өндөр амжилт хүсье.

 

Эх сурвалэ: Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)