Л.Кравчук: Украин улс задарч эхэлсэн

Украин улс задарч эхэлсэн бөгөөд энэ нь тус улсын элитүүдийн хариуцлагагүй байр сууринаас болж буйг тус улсын Ерөнхийлөгч асан Леонид Кравчук өгүүлжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Украины хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Элитүүд хагаралдаж, тодорхой биш зүйлийн төлөө хоорондоо маргалдаж байна. Үнэндээ бол Украин оронд нөмрөөд буй аюулыг зайлуулах хариуцлага тэдэнд алга. Гэтэл аюул үнэхээр ноцтой байна. Улс орон маань задран унаж байна. Энэ тухай нухацтай ярилцах хэрэгтэй” гэжээ. Тэрбээр Украины эрх баригчдаас сүүлийн хорин жилийн турш гаргасан системийн алдаа ийм нөхцөл байдалд хүргэсэн хэмээн дүгнэжээ. Энэ тухайд Леонид Кравчук“Хэн нэг нь Донбассын төлөө дорвитой ажил хийсэн үү. Крымийг ойлгож, энэ бүс нутагт зохих ёсоор ажил хийсэн үү? Тэгсэн мөртөө одоо хоёр өдрийн дотор биднийг ямар нэг зүйл хийхийг хүсч байна. Энэ богино хугацаанд бид юу ч хийж амжихгүй” гэжээ. Ерөнхийлөгч асан энэ нөхцөл байдлаас гарах цорын ганц арга зам бол бүс нутгуудад илүү эрх мэдэл олгох гэж үзсэн аж. Л.Кравчук “Үндсэн хууль ямар байх тухай яриагаа зогсоож, бүс нутгуудад өргөн эрх мэдэл олгон тэдэнтэй ажиллаж эхлэх хэрэгтэй” гэсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • MD (202.21.106.166)

    2015-01-27

    Америк,Ардчилалд дургуй "ялагдсан коммунистуудаа"!!!!!!!! СССР,социализм,МАХН-МАН-тайгаа "Тонил".

  • иргэн (182.160.39.81)

    2015-01-26

    яг л олоод хэлчих шиг боллоо доо. хуучин бууны хугархай гэж ийм л чанартай даа

  • (202.179.11.202)

    2015-01-26

    amerkiin tukhai bish ukrainii talaar bichsen baikhad amerkiig kharaasan olon setgegdel bichjee

  • (112.72.13.144)

    2015-01-26

    Ардчилал Монголд байхгүй болсон шүү дээ,харин авилгал олигархи төр улс болсоон. Соц-н үед хүчирхэг байжээ,

  • Г.Батнасан (202.179.10.94)

    2015-01-26

    Элбэгдорж гуай Америк, ардчилал гэж хэсэг далдагнав. Одоо Америк нь ч айл хөршүүд нь ч тоохоо болив. Удахгүй Укрианы замаар орж ч мэдэш. Ардчилалын алтан хараацай гуай Ардчилалаа Америкийн тусламжтайгаар өөрөө булшилаваа хөөрхий. Одоо Монголд Ардчилал ч Социализм ч сэргэхээсээ нэгэнт өнгөрсөн. Олигтойхон Монголоо гэсэн Монгол ухаантай хөвүүн тодрох болоогүй л юм байхдаа. Залаад явах хөвүүн гараад ирвэл дагаад явахад Монголчууд бэлэн болчихж дээ.

  • (202.179.15.172)

    2015-01-26

    El bek jorj

  • (202.170.67.182)

    2015-01-26

    манайхан америк гэж далдагнаад яваандаа сүирэх шинжтэй ер нь аливаа улсад өөрийн бодлого үндэсний онцлогоо харгалзах хэрэгтэй

  • Хангай (180.149.78.26)

    2015-01-26

    Хохь нь хохь нь Амеркийг дагаж ардчилал гэж солиорцгоож байж ийм болж байгаа юм Манайх ч гэсэн Эл-Бек Дорж-н заавраар явбал ийм л болно